“Европ төвт нийгмийн хувьслын онолын шүүмж: Дотоод Азийн жишээн дээр”

Хурлын ангилал: Оюутан, багш нарын

Хурал болох огноо: 1/26/2015

Хамрах хүрээ: ШУТИС БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын багш нар

Оролцогчдийн тоо: 26

Илтгэлийн тоо: 3

Зохион байгуулагч байгууллага: БуХС Хүмүүнлэгийн ухааны салбар

Ивээн тэтгэгч: Хүмүүнлэгийн салбар

Ивээн тэтгэгч зураг:

Дэлгэрэнгүй мэдээлэл: БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарын багш нар “Европ төвт нийгмийн хувьслын онолын шүүмж: Дотоод Азийн жишээн дээр” сэдэвт профессорын семинар зохион байгууллаа. Уг семинарын илтгэлийг тус салбарын багш Г.Мөнх-Эрдэнэ хэлэлцүүлсэн бөгөөд гол агуулга нь эдүгээ барууны нийгмийн шинжлэх ухаанд хэрэглэгдэхээ больсон ч нөлөөтэй хэвээр байгаа нийгмийн хувьслын онолыг тухай байв. Тухайлбал, барууны нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэдийн хэрэглэж буй нийгэм, түүх болон антропологийн хэрэглээнд уг онолын нэр томьёонууд байсаар байна. Жишээ нь “овог”, “аймаг” болон “ураг төрлийн нийгэм” (clan, tribe and kinship society) гэх мэт нэр томъёог хэлж болно. Гэвч 1970-аад оноос эхтэй нийгмийн конструктивист онол (social constructivist theory) хөгжсөнөөр далд, нуугдмал байсан хувьслын онол болон түүнээс үүдэн бий болсон олон алдаатай тайлбар, дүгнэлтийг Дотоод Ази, ялангуяа монголын түүхийн жишээн дээр тайлбарласан юм. XIX зууны нийгмийн хувьслын онол (evolutionist social theory) ёсоор бол төр үгүй нийгмийг (non-state society) зохион байгуулагч гол нэгж нь овог, аймаг байх бөгөөд тэдгээр нь ураг төрөл, нэгэн цусан төрөл гэсэн ойлголт дээр тулгуурлан бий болох учиртай гэгддэг. Энэ үүднээсээ Дотоод Азийн, Монголын уугуул нийгэм нь овог аймгийн бүтэцтэй, нүүдэлчин ахуйтай бөгөөд ураг төрлийн зохион байгуулалтай нийгэм гэсэн загвар ойлголт нэгэнт хэлбэршин тогтсон байдаг. Гэвч тус семинарын илтгэл нь дэлхий даяарх болон Дотоод Ази, Монголын түүхийн жишээгээр дээрх нийгмийн хувьслын онолын дүгнэлт нь алдаатай байгаа нь нотлогдож, онолын өөр тайлбар гарч ирсэн тухай өгүүллээ. Улмаар монголын түүхийн судалгааг XIX зууны нийгмийн хувьслын онолын үүднээс бус шинэ тутам хөгжиж буй нийгмийн конструктивист онол (social constructivist theory) онолын үүднээс тайлбарлаж, ойлгохыг санал болгосон юм.

Оролцогч байгууллага:

Хурал болох газар: ШУТИС БуХС 125 тоот

Вэб хаяг: www.sbh.edu.mn

Холбоо барих: 11-324590-2501

Зохион байгуулсан эсэх:

Хурлын үр дүн(эмхэтгэл,үр дүн):

Эмхэтгэлийн хуудасны тоо:

Эмхэтгэлийн ISBN:

Эмхэтгэлийн зураг:

Хавсаргасан файл:



Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019