“ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ CЕМИНАР

Хурлын ангилал: Оюутан, багш нарын

Хурал болох огноо: 11/7/2014

Хамрах хүрээ: Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг голлох их, дээд сургууль (ШУТИС- БуХС, МУИС, СУИС, ХААИС, ХУИС, СЭЗДС г.м) -ийн профессор, багш, оюутнууд, ССАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар болон мэргэжлийн холбоодын ажилтнууд, судлаачи

Оролцогчдийн тоо: 110

Илтгэлийн тоо: 14

Зохион байгуулагч байгууллага: ШУТИС, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Технологийн менежментийн салбар

Ивээн тэтгэгч: БуХС

Ивээн тэтгэгч зураг:

Дэлгэрэнгүй мэдээлэл: “ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД” сэдэвт семинарыг БУХС-ийн Технологийн Менежментийн салбар, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Монголын зочид буудлуудын холбоо, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний “Гүн шим” төв хамтран 2014 оны 11-р сарын 7-нд ШУТИС-ийн Төв номын сангийн Хурлын танхим (604 тоот)-д зохион байгуулав.
Семинарын үеэр “Аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого”, “Үйлчилгээний салбар дахь инновацийн хөгжил”, “Зочлох үйлчилгээний хөгжлийн чиг хандлага”, “Соёлын аялал жуулчлалын өсөлт хөгжил, тулгамдаж буй асуудлууд”, “Хот төлөвлөлт ба хотын аялал жуулчлал“, ”Соёлын аялал жуулчлалын хөгжлийн боломжууд”, “Монгол улсын Зочид буудлын салбарын хөгжлийн өнөөгийн байдал”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад Чанарын удирдлагын тогтолцоо бүрдүүлэх асуудалд” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцов. 
Түүнчлэн докторантууд өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээр илтгэл тавьж хэлэлцүүлэн, санал зөвлөлгөө авсан нь семинарын нэг онцлог боллоо. Семинарт оролцогчид уг арга хэмжээг ихээхэн үр дүнтэй болж өнгөрснийг үнэлж, цаашид “Зочлохуйн үйлчилгээ судлал”-ыг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, салбарын байгууллагуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр нягт хамтран ажиллахаар тогтов.

Оролцогч байгууллага:

Хурал болох газар: Шинжлэх Ухаан технологийн төв номын сан

Вэб хаяг: www.sbh.edu.mn

Холбоо барих: 976-11-45-81-51

Зохион байгуулсан эсэх:

Хурлын үр дүн(эмхэтгэл,үр дүн):

Эмхэтгэлийн хуудасны тоо:

Эмхэтгэлийн ISBN:

Эмхэтгэлийн зураг:

Хавсаргасан файл:



Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019