“Хүнсний тогтолцоо эрүүл бол хүн ард эрүүл” эрдэм шинжилгээний бага хурал

Хурлын ангилал: Улсын хэмжээний

Хурал болох огноо: 10/15/2013

Хамрах хүрээ: Монгол дахь НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, ҮХААЯам, ЭМЯ, Хүнсдийн холбоо, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци, Хоол судлалын хүрээлэн, Технологийн дээд сургууль, УМХГ, Шастины нэрэмжит III эмнэлэг зэрэг нийт 10 гаруй байгууллагын 60 гаруй төлөөлөгчид

Оролцогчдийн тоо: 60

Илтгэлийн тоо: 12

Зохион байгуулагч байгууллага: ШУТИС-ийн Хүнсний инженер биотехнологийн сургуулиас НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, ҮХААЯам, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци

Ивээн тэтгэгч: НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага

Ивээн тэтгэгч зураг:

Дэлгэрэнгүй мэдээлэл:

НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын санаачлагаар 1945 оноос эхлэн жил бүрийн 10 сарын 16-ийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн уламжлалтай билээ. Дэлхийн хүнсний өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил Хүний эрүүл мэнд хүнсний тогтолцооноос хамаарна гэсэн уриан дор зохион байгуулав. Энэ ажлын хүрээнд хүнс, шим тэжээл, эрүүл мэндийн чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, ач холбогдол, шинжлэх ухааны шинэлэг санааг нийтийн хүртээл болгох зорилгоор ШУТИС-ийн Хүнсний инженер биотехнологийн сургуулиас  НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, ҮХААЯам, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацитай хамтран “Хүнсний тогтолцоо эрүүл бол хүн ард эрүүл”  сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оны 10-р сарын 15д амжилттай зохион байгууллаа. Уг хуралд Монгол дахь НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, ҮХААЯам, ЭМЯ, Хүнсдийн холбоо, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци, Хоол судлалын хүрээлэн, Технологийн дээд сургууль, УМХГ, Шастины нэрэмжит III эмнэлэг зэрэг нийт 10 гаруй байгууллагын 60 гаруй төлөөлөгчид оролцов.

Хуралд Нийгмийн эрүүл мэнд, шим тэжээл болон Хүнсний сүлжээн дэх технологийн асуудал  гэсэн 2 хэсгээр нийт 12 илтгэл тавьж хэлэлцүүллээ. Илтгэлүүд нь манай орны хүн амын хоол хүнсний хангамж, хэрэглээ болон эрүүл мэнд, хүнсний систем, сүлжээний асуудлыг хамарсан байна. 

Оролцогч байгууллага: Монгол дахь НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага,ҮХААЯам,ЭМЯ,Хүнсдийн холбоо,Монголын хүнс,хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци,Хоол судлалын хүрээлэн,Технологийн дээд сургууль,УМХГ,Шастины нэрэмжит III эмнэлэг зэрэг

Хурал болох газар: ШУТИС, Төв номын сан 604

Вэб хаяг: www.must.edu.mn

Холбоо барих: 311907

Зохион байгуулсан эсэх:

Хурлын үр дүн(эмхэтгэл,үр дүн): эмхэтгэл

Эмхэтгэлийн хуудасны тоо: 250

Эмхэтгэлийн ISBN: ISBN 978-99973-4618-1

Эмхэтгэлийн зураг:

Хавсаргасан файл:



Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019