Sky-infra

Хурлын ангилал: Оюутан, багш нарын

Хурал болох огноо: 10/9/2014

Хамрах хүрээ: Бүх судалгааны байгуулагууд

Оролцогчдийн тоо: 8

Илтгэлийн тоо: 2

Зохион байгуулагч байгууллага: Obikane

Ивээн тэтгэгч: ШУТИС

Ивээн тэтгэгч зураг:

Дэлгэрэнгүй мэдээлэл:

1.     Энэхүү төслийн зорилго нь Төв азийн Монгол улсад нисгэгчгүй нисэх аппарат ашиглан ачаа тээвэр буюу логистикийн шинэ систем бий болгох юм. Монгол улс далай түвшинээс 1580 м өндөрт оршдог, 3.0 сая хүн ам, 1.50 сая хавтгай дөрвөлжин км талбай бүхий хагас хуурай орон юм. Манай улсад 540 гол, горхи, 3000 нуур байдаг хэдий ч ихэнх нь нутгийн баруун хагаст оршиж байна. Монгол улс өргөн уудам газар нутаг нь сийрэг хүн ам болон ядуу байна, тиймээс авто замын сүлжээ бариж хөгжилтэй орнуудад байдаг дэд бүтцийг бий болгох зардал үр дүнтэй биш юм. Үүнээс гадна ийм дэд бүтцийн засвар үйлчилгээ нь өндөр түвшинд байх шаардлагатай. Хүнд цаг агаар нь одоогийн байгаа дэд бүтцийн засвар үйлчилгээний зардлыг улам ихэсгээд байгаа. Нисгэгчгүй тээврийн хэрэгсэл ашиглан логистик системийг бий болгох замаар багасгаж болно. Энэ төсөл нь тээвэр, логистик, яаралтай эмнэлгийн үйлчилгээ, хангамжийн систем, шуудан, байгаль орчны хяналт шинжилгээ, эмнэлгийн хангамжийн системүүдийг нисгэгчгүй нисэх аппарат ашиглан баг зардлаар гүйцэтгэх болон оновчтой шийдлүүдийг бий болгох юм.

 

Төсөл нь зургаан дэд төслөөс бүрдэх ба (1) 70 кг ачаа тээвэрлэх нисгэгчгүй нисэх аппарат зохион бүтэх (UAV); (2) тийрэлтэт хөдөлгүүр зохион бүтээх, хөгжүүлэх; (3) навигацийн систем ба удирдлага холбооны систем; (4) дүрс бичлэгийг шууд дамжуулан байгаль орчны хяналтын систем; (5) програм хөгжүүлэх ба туслах хэрэгслийг хөгжүүлэх; (6) Аероспес инженерүүдийг бэлдэх. Энэхүү төслийн хүрээнд (1) нисгэгчгүй нисэх аппарат; (2) тийрэлтэд хөдөлгүүр; (3) навигацийн системүүдийг хийх болно.

 

Энэхүү төслийн тухай “2013 Asian-Pacific-International Symposium of Aerospace Technology” олон улсын хуралд илтгэсэн болно (APISAT2013 in Takamatsu, Japan, NOV, 2013).

Оролцогч байгууллага:

Хурал болох газар: ШУТИС 1-р байр 203 тоот

Вэб хаяг: www.must.edu.mn

Холбоо барих: manas_2524@mujst.edu.mn

Зохион байгуулсан эсэх:

Хурлын үр дүн(эмхэтгэл,үр дүн):

Эмхэтгэлийн хуудасны тоо:

Эмхэтгэлийн ISBN:

Эмхэтгэлийн зураг:

Хавсаргасан файл:



Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019