“Засгийн газраас боловсрол, шинжлэх ухааны талаар баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээний иргэдийн амьдралд үзүүлж буй үр нөлөө” судалгаа

Удирдагч: Г.Гантөгс

Хэрэгжүүлэгч баг: [А.БОЛОРМАА:D.PT16],[М.ЗАЯА:D.PT32],[Д.АРИУНЖАРГАЛ:D.PT39],[Ц.БАЯРЦОГ:D.BA29],[М.Саруул-эрдэнэ:D.BA35],[Г.Гантөгс:D.PT44]

Захиалагч: БШУЯ

Санхүүжилтийн нийт хэмжээ: 10000000

Гүйцэтгэсэн огноо: 2013-04-10

Товч тайлбар:

Монгол улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор баталсан "Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ын дагуу  Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас хэрэгжүүлсэн бодлого хөтөлбөрийн үр нөлөөнд хэрэглэгчдийн үнэлгээг жил бүр хийлгэж байна.  2012 онд БСШУ яамнаас хэрэгжүүлсэн бодлого хөтөлбөрийн үр нөлөөг хэрэглэгчдээр үнэлүүлэх судалгааны ажлыг тус яамны захиалгаар Монголын Хүний Нөөцийн Чуулган ТББ хийж гүйцэтгэн урьдчилсан үр дүнг хүргүүлж байна.

Судалгааны ажлын зорилго нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан боловсрол, шинжлэх ухааны 2013 оны бодлогынх хэрэгжилт, үйлчилгээний чанар, хүртээмжийг хэрэглэгчдээр/иргэдээр/ үнэлүүлэхэд чиглэгдэнэ.  Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллав. үүнд:

            Зорилт1. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний үр нөлөөг үнэлэх

Зорилт 2. Ерөнхий боловсролын үйлчилгээний үр нөлөөг үнэлэх

Зорилт 3. Мэргэжлийн боловсролын үйлчилгээний үр нөлөөг үнэлэх

Зорилт4. Дээд боловсролын үйлчилгээнд өгсөн хэрэглэгчийн үнэлгээ

            Зорилт5. Шинжлэх ухааны бодлого, арга хэмжээний талаарх хэрэглэгчдийн үнэлгээг хийх

 

Судалгааны арга зүй: Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг хийхдээ Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж тус бүрээр хийх нь арга зүйн хувьд зөв юм. Гэвч цаг хугацааны хувьд тийм боломж хомс байгааг харгалзан үзэж бүс бүрийн төлөөлөл болгон 1 аймаг сонгон авч судлах шийдэлд хүрсэн болно. Ингэхдээ тухайн сонгосон аймаг нь тухайн бүсээ төлөөлж чадахуйц /бүх шатны боловсролын байгууллагуудтай байх, тухайн бүсдээ хүн амын хувьд олон байх, өмнөх жилийн судалгаанд хамрагдаагүй аймгуудыг сонгох зэрэг шалгуурыг харгалзан үзэв/ байх ёстой. иймээс доорх аймгуудаас асуулгын аргаар судалгааг авах юм.

  • Төвийн бүс / Өмнөговь аймаг /,
  • Зүүн бүс / Хэнтий аймаг /,
  • Баруун бүс / Ховд аймаг /,
  • Хангайн бүс / Сэлэнгэ аймаг /,
  • Улаанбаатар хот

Дээрх зорилго, зорилтууддаа хүрэхийн тулд судалгааны түүврийг Монгол улсын бүс бүрийн төлөөлөл болгон 4 аймаг, Улаанбаатар хотоос тусгай боловсруулсан асуулгын хуудсаар 7000-с багагүй хүний хамруулахаар хийсэн. Хэрэглэгчийн дунд явуулах санал асуулга нь Засгийн газраас боловсрол, шинжлэх ухааны талаар баримталж буй бодлого, хөтөлбөрийн иргэдийн амьдралд үзүүлж байгаа үр нөлөөг судлахад чиглэх тул судалгааг тухайн бүс нутаг, нийслэл, аймаг, сум, дүүргийн хөдөлмөрийн насны иргэдээс авах болно. Үнэлгээг бодитой байлгах үүднээс асуулгын хуудсыг үйлчилгээний чиглэл тус бүрээр буюу 5 хувилбартай(Хавсралт 2-с харна уу) байхаар боловсруулсан бөгөөд асуулгын хуудсыг бөглүүлэхдээ нэг өрхөд асуулгын нэг хувилбар давхардахгүй байх шаардалагыг тавин ажилласан болно. Асуулгын хувилбар тус бүрд дээр үнэлгээний хуваарийг маш сайн-5 балл, сайн-4 балл, дунд зэрэг-3 балл, тааруу-2 балл, мэдэхгүй-0 балл-н үнэлгээ тооцогдохоор боловсруулсан.

Хүснэгт 1 Судалгааны түүврийн хэмжээ


ШУ

СӨБ

ЕБС

МСҮТ

ИДС

Нийт түүврийн хэмжээ

нийдэм/хүн/

4071

80969

496100

45300

175000

хувийн жин/хувь/

0.01

0.202

0.553

0.050

0.195

УБ

300

981

2766

269

515

4831

Сэлэнгэ

25

110

264

17

129

545

Өмнөговь

25

47

154

12

193

431

Ховд

25

98

271

20

257

671

Хэнтий

25

94

194

15

193

521


400

1331

3649

333

1287

7000

 

 Түүврийн хэмжээнд үндэслэн нийт 7430 асуулга тарааснаас  судалгаанд ашиглах шаардлага хангасан 7014 асуулгын хуудас бөглөгдсөн бөгөөд эдгээр асуулгын хүрээнд судалгааны ажлын үр дүнг нэгтгэсэн болно. Өөрөөр хэлбэл судалгаааны нийт тараасан хуудасны 94.4% нь хүчинтэй бөглөгдсөн бөгөөд судалгааны түүврийн хэмжээнээс 14 асуулгын хуудсаар илүү байгаа юм. Иймд хүчинтэй асуулгын хуудас нь түүврийн хэмжээнд асуудал үүсгэхгүй болж байна. Нийт хүчинтэй асуулгын хуудсыг SPSS 17.0 программ хангамжийн тусламжтайгаар нэгтгэн боловсруулж судалгааны үр дүнг бичсэн болно.

Хавсаргасан файл:

ХҮНИЙ НӨӨЦИЙН АКАДЕМИ 2.pdf;




Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019