Хүнсний үйлдвэрийн ашигтай бичил биетний сан бүрдүүлэх

Удирдагч: Ц.Энхтуул

Хэрэгжүүлэгч баг: [Ц.Энхтуул:L.FB05],[Г.Мөнхцацрал:L.FB21],[Д.Дөлгөөн:L.FB20],[С.Дэлгэрмаа:L.FB11]

Захиалагч: ШУТИС

Санхүүжилтийн нийт хэмжээ: 6000000

Гүйцэтгэсэн огноо: 2015-02-10

Товч тайлбар:

Энэхүү төслийн хүрээнд ингэний хоормог, гүүний айрагнаас лактоза задлагч дрожжийн 9 өсгөвөр, сүүнхүчлийн бактерийн 5 өсгөврийг цэврээр нь ялган авч, микробиологийн иж бүрэн судалгааг хийсэн болно. Бид уламжилалт аргыг дэвшилтэт аргатай хослуулах хийсэн бөгөөд лактоза задлагч дрожжийн ангилал зүйг молекул биологийн аргаар тогтоосон болно. Сүүнхүчлийн бактерийн цэвэр өсгөврүүдийн молекул-биологийн шинжилгээний үр дүн зөрүүтэй гарсан тул бид дахин давтан хийхээр төлөвлөж байна. Төслийн хүрээнд бид ШУТИС-ийн ҮТС-ийн микробиологийн лабораторийн цэвэр өсгөврийн санг баяжуулж, дрожжийн цэвэр өсгөврүүдийн ангилал зүйг бүрэн тодорхойлж, паспорттой болгосон. Энэ бүтээлээрээ бид бичил биетний паспорт батлуулж, патент, ашигтай загварын гэрчилгээ авахаар материалаа бүрдүүлж байна.




Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019