“Mongolia-Korea Textile Technology Cooperation Programm” олон улсын төсөл

Удирдагч: Т. Амаржаргалан, Y. H.Park

Хэрэгжүүлэгч баг: [Д.Батбаяр:I.TT09]

Захиалагч: КITECH, БНСУ

Санхүүжилтийн нийт хэмжээ: 0.1111111111111

Гүйцэтгэсэн огноо: 2012-06-01

Товч тайлбар:

KITECH болон манай сургуулийн хамтран хэрэгжүүлж буй “Mongolia-Korea Textile Technology Cooperation Programm” төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэ зун 07 сарын 21-нд “MONGOLIA-KOREA TEXTILE TECHNOLOGY INTERNATIONAL SEMINAR-2012” амжилттай зохион байгуулсан. Энэ үеэр ноос ноолуур, арьс шир үйлдвэрлэгчид Солонгос мэргэжилтэнгүүдээс үйлдвэрлэлийн талаар зөвөлгөө үйлчилгээ авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

2012 оны 08 сарын 20-ноос 08 сарын 31-ийг дуустал 2 долоо хоногийн хугацаанд Солонгосын  KITECH хүрээлэнгийн ээрэх үйлдвэрлэлийн мэргэжилтэн mr K.Н. Park-ийг дагалдан ажилласан. Энэ хугацаанд тухайн мэргэжилтэнтэй Улаабаатар-Хивс ХК дээр 4 хоног, Эрдэнэт-Хивс ХК дээр 3 хоног, Ээрмэл ХК дээр 3 хоног,  Сор кашемир ХХК дээр 1 хоног тус тус ажилласан.


1.Монгол нэхмэл ХК

·         Гүйцэтгэн боловсруулах үедээ силикон материалыг хийж өгөх хэрэгтэй байна. Ингэснээр материал зөөлөрдөг. Хоёр төрлийн силикон байдаг том ширхэгтэй, жижиг ширхэгтэй. Том ширхэгтэй нь утасны гадаргуу дээр, жижиг ширхэгтэй нь утасны гүн рүү сууж өгдөг.

·         Химийн бодисыг авахдаа тухайн химийн бодисын бүтэц бүрэлдэхүүн концентрацийг сайн мэдэх хэрэгтэй байдаг.

·         Ихэнх үйлдвэрлэгчид эхэндээ өтгөн өндөр концентрацитай бодис нийлүүлж байснаа хэсэг хугацааны дараа шингэн бага концентрацитай бодис нийлүүлдэг, үүнээс хамаарч боловсруулах технологио өөрчлөх шаардлага гарч ирдэг.

·         Үйлдвэрлэлийн зай талбай хангалттай байна. Талбай ашиглалт хангалтгүй байх шиг байна. Үйлдвэрийнхээ тоног төхөөрөмж болон уур, ус, цахилгааны холболтын план зургаа маш сайн төлөвлөж байрлууснаар олон жил тогтвортой ажиллах болно. Солонгост бол монтажууд ихэвчлэн дээгүүр хийгддэг.

2. Улаанбаатар Хивс ХК, Эрдэнэт Хивс ХК

·         Машин тоног төхөөрөмжийн ашиглалтын болон технологи ажиллагааны зааварчилга алга байна.

·         Мэргэжлийн мэргэшсэн хүн алга байна. Ажиллаж буй хүмүүс нь будаг,  будгийн туслах химийн бодисуудаа ямар учраас боловсруултанд ашиглаж байгаа мөн чанараа ойлгоогүй байна.

·         Үйлдвэр дээр бүтээгдэхүүний чанарын болон үйл ажиллагааны стандарт мөрдөх хэрэгтэй байна.

·         Дамжлага тоног төхөөрөмж дээр технологи горимыг мөрдөхгүй байна. /Жишээ нь эрчлэх машин дээр гэхэд 3 утсыг тус тусын чиглүүлэгчээр оруулалгүй, 2 утсыг 1 чиглүүлэгчээр оруулсан байсан/

·         Тоног төхөөрмжийн туслах чанарын эд ангиудын бүрэн бүтэн байдал маш муу байна. Элэгдэж эвдэрч ажиллахгүй болсон байна. Энэ нь бүтээгдэхүүний чанарт хамгийн ихээр нөлөөлж байна. / Самнах машины урьдчилсан самнахын гранитур мууь шүднүүд ихээр хугарсан байна. Туузлахын 2-р дамжлага дээр сам хугарсан. Туузлахын 3-р дамжлага дээр нягтруулагч тахийсан. Нарийн зүүн самнах дамжлаг дээр дарагч голыг цэвэрлэх хэрэгтэй байна. Нарийн зүүн самнах 8-р машин дээр дарах гол хөдөлгөөнтэй байна. Бэлтгэлийн 1-р машин дээр сам байхгүй. Туузлах машины гаргах резин гол мөлийж цаасаар ороосон байна. Ээрэх эрчлэх машин дээр чиглүүлэгчид элэгдэж ором ховил үүссэн байна, тэр хэсэгтээ ноосон утасны үслэгийг нэмэгдүүлж байна. Ээрэх машины сунгах төхөөрөмжийн ремешок /сур/ хагарсан байна. Дээд доод ремешокийн байрлал паралель биш байна. гэх мэт......./

·         Машины тосолгоо үйлчилгээг цаг тухайд хийхгүй байна. /Жишээ нь Ээрэхийн сунгах төхөөрөмжийн ремешок /сур/-ийн цэвэрлэгээг 6 сар тутамд хийх хэрэгтэй байна. ГИБ-тэй усаар угаах хэрэгтэй./

·         Ноосны ангилал зэрэглэлийн чанарын стандартыг мөрдөхгүй байна.

·         Ээрэх болон цувих зэрэг олон толгойтой машинуудын ээрүүлүүдийг нэг захаас нь дугаарлах хэрэгтэй байна. Энэ нь бүтээгдэхүүний чанарын хяналтад чухал байдаг. Аль ээрүүлээс гологдол гарч байгааг хянахад хэрэгтэй.

3. Ээрмэл ХК

·         Үйлдвэрлэлийн эргэн ашиглагдах хаягдлыг задлаж бэлтгэлгүйгээр холионд хийж байна. Үүнээс шалтгаалж утасны жигд бус бөл цөл ихээр үүсч байна. Жишээ нь Самнах машин руу орж буй ноолууран дээр цувимлын үзүүрийг холионы бүрэлдэхүүн болгож хийхдээ сайн задлаж хийх хэрэгтэй байна.

·         Зарим тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дуусаж маральд орсон байна. Жишээ нь Ороох машин /Оросын М-150-1 ороох/ 30-40 жил ашигласан байна. Хажууд нь Хятадын шинэ ороох машин суурилуулсан боловч ашиглахгүй байна.

·         Машин баригч ажилчдын ажлын хариуцлага нэмэгдүүлэх, ажилдаа хандах хандлагыг дээшлүүлэх шаардлагатай байна. Жишээ нь ороох машин дээр утас нь дамартаа ороогдоод дуусчихаад /дүүрчихээд/ байхад утсыг ороох голоос суллаж авахгүй эргүүлсээр байна. Ингэснээр утсыг үрэлт болон механик хүчний үйлчлэлд удаан хугацаагаар оруулж гадаргуугийн үслэгийг нэмэгдүүлж байна. Мөн ээрэх машины сунгах төхөөрөмжийн дарах голуудыг машин ажлаагүй үед дээшээ сөхөж байрлуулах хэрэгтэй байна.

·         Дамжлага машин тоног төхөөрөмжийн бүтээмж, гарцыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Жишээ нь ээрэх машины 1 патрон дээр ороох утасны уртыг нэмэгдүүлэх өөрөөр хэлбэл ороолтын диаметрийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ээрэх машины цагирагт хавтангийн цагирагны диаметр 80 мм байхад 75 мм ороолтын диаметр бүхий патронтай утсыг ороож болох байтал бодит байдал дээр 65-66 мм ороолтын диаметртэйгээр ороож байна. Нэг  патрон дээр аль болох урт утсыг тасралтгүйгээр ороосноор ээрэх машины бүтээмж дээшилнэ, мөн бүтээгдэхүүний чанарт ач холбогдолтой юм.

·         Дан ээрмэлийн ончиролтыг бууруулах хамгийн сайн арга бол Жигнэх ажиллагаа юм. /Өндөр температур, даралттай уураар үйлчилэх арга/

·         Богино ширхэгтүүдийг ээрэх хамгийн сайн арга бол Open-end spinning ээрэх машиныг ашиглах явдал юм. Ээрмэлийн үйлдвэр богино ноолуурыг ээрэхдээ энэ машиныг ашиглах тал дээр судлах хэрэгтэй байна.

·         Ээрэх машин дээр бегуныг тогтоосон хугацааны дараа солих шаардлагатай байна. Зарим бегун элэгдэж жин нь хөнгөрснөөс болж патронтай ээрмэлийн ороолт сул байна.

·         Ээрэх машины тэжээх раманд цувимлыг хөвж чиглүүлэхдээ  хоорондоо зөрүүлж үрэлт үүсгэж байна. Ингэснээр утасны жигд бусын үзүүлэлт үүснэ.

·         Машин тоног төхөөрөмжийг бүрэн бүтнээр нь ажиллуулах хэрэгтэй байна. Зарим ээрэх ороох машин дээр тал ээрүүл голуудыг сул ажиллуулж байгаа нь эрчим хүч, эдийн засгийн алдагдал оруулж байна.

·         Тоног төхөөрөмжийн туслах чанарын эд ангиудын бүрэн бүтэн байдал муу байна. /Ороох машин дээр чиглүүлэгч хуванцарууд хагарсан байна./

4. Сор кашемир ХК

·         Машин тоног төхөөрөмжийн сул зогсолт их байна. Солонгост зөвхөн цэвэрлэгээ засвар үйлчилгээний үеээр л сул зогсолт хийдэг.

·         Технологийн горимын мөрдөлт муу байна. /Самнасан ноолууранд хаг их байна. Самнах машины гранитурыг төлөвлөсөн хугацаанд цэвэрлэж байх хэрэгтэй, Ээрэх машин дээр ээрмэлийг ороохдоо патроны дээр доороос 1,5 см зай үлдээх шаардлагатай байна.

·         Ээрэх машины бегунд сул үс их орооцолдсон байна. Бегуныг 500 кг ээрмэл боловсруулсны дараа буюу 7-10 хоног тутамд солих шаардлагатай байдаг.

·         Машин тоног төхөөрөмжийн /ээрэх, ороох/ хурдыг бууруулбал ээрмэлийн чанар сайжирч, үслэг нь буурдгийг анхаарах хэрэгтэй байна.

·         Бэлэн утсыг цаасан хайрцаганд хадгалбал сайн. Мөн хайрцаганд хадгалахдаа эгнээ давхар хооронд нь картон цаасаар тусгаарлах хэрэгтэй.

·         Филамент ээрмэл үйилдвэрлэхдээ кашемир ширхэгтийг гадаргууд бүрэх маягаар оруулж байгаа шинэ технологийг судлаарай.


Хавсаргасан файл:




Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019