ЧАЦАРГАНЫ ШИНЖ ЧАНАР, НАЙРЛАГЫН СУДАЛГАА

Удирдагч: Ж.Туяацэцэг

Хэрэгжүүлэгч баг: [Ц.Сонинхишиг:L.FP08],[Ц.Одбаяр:L.FP06],[Г.Төрмөнх:L.FB24],[Д.Дөлгөөн:L.FB20],[Ц.Одбаяр:L.FP06]

Захиалагч: ШУТИС-ийн ШУТ сан

Санхүүжилтийн нийт хэмжээ: 60000000

Гүйцэтгэсэн огноо: 2013-09-01

Товч тайлбар:

Чацарганы төрөл зүйл, цаг уур, газар зүйн онцлогоос хамааран генетикийн зүй тогтол, биохими, химийн найрлага, шинж чанар, хавдрын эсийг дарангуйлах үйлчлэл, харшлын шинж чанар болон хүнс, эм, гоо сайхны өргөн хэрэглээ, үйлдвэрлэлийн чухал түүхий эд болох судалгаа туршилтын өргөн хүрээний ажил явуулна.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн эрчимтэй тархалт, нийгмийн тогтолцооны болон дэлхийн цаг уурын өөрчлөлт нь манай орны байгаль орчинд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж байна. Үүний дотор байгалийн бохирдол, эрчимтэй цөлжилт, хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтүүд нь сэтгэл түгшүүлэх болоод байна.

Хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа, хүн амын хүнсний хангамжид  Чацаргана” гэдэг цэцэгт ургамал үнэтэй хувь нэмэр оруулж болохыг судлаачид тодорхойлж байна. Монгол эрдэмтдийн үзэж байгаагаар чацаргана манай орны аль ч нутагт ургах чадвартай юм.

-       Чацарганы генетик зураглал нь түүний физиологи болон фенотипийн ялгааг молекул генетикийн үүднээс тайлбарлах замыг нээж өгөх юм. Энэ нь монголын чацарганы зөхвөн гадаад шинж тэмдэг үндэслэсэн ангилал зүйг орчин үеийн биотехнологийн түвшинд хүргэнэ.

 

-       Генетик маркерүүдийг ашиглан чацарганы ургамлаас болон үр жимснээс сортыг тодорхойлж чаддаг болсноор тариалж буй, худалдаалж буй чацарганы сорт болон гарал үүслийг харьцангуй богино хугацаанд, найдвартайгаар тогтоох боломжтой юм. Энэ нь хүнсний түүхий эд болох чацарганы чанар, аюулгүй байдалд хяналт тавих шинжлэх ухааны үндэслэлийг бий болгож байгаа давуу талтай.

 

-       Сортын чацаргануудыг ихэвчлэн вегетатив замаар үржүүлдэг. Учир нь үрээр үржүүлэх үед сортын шинж чанараа алдан байгалийн хэвшлийн шинж чанаруудыг үзүүлж эхэлдэг. Шинэ сортын чацаргана гаргаж авахад үрээр үржүүлэх шаардлагатай. Үрийн чацарганы хүйсийг 3 жилийн турш тодорхойлох боломжгүй байдаг ба  үрийн чацарганы 60 орчим хувь нь эр байдаг. Тиймээс молекул генетикийн аргаар дөнгөж соёлж буй үрийн чацарганы навчнаас нь хүйсийг тодорхойлсноор шинэ сорт гаргах ажлыг хөнгөвчилнө.

Хавсаргасан файл:




Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019