БУЛГАН АЙМГИЙН ДАШИНЧИЛЭН СУМЫН НУТАГ ЭЛСТ АР, МӨСӨНГИЙН ХҮРЭМД ЯВУУЛСАН АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГА СУДАЛГААНЫ АЖИЛ

Удирдагч: Л.Эрдэнэболд

Хэрэгжүүлэгч баг: [Д.Хатанбаатар:K.SS53],[Ч.Ванчигдаш:K.SS52]

Захиалагч: ШУТИС

Санхүүжилтийн нийт хэмжээ: 5000000

Гүйцэтгэсэн огноо: 2011-08-02

Товч тайлбар:

Элст Ар хэмээх газарт Хүннүгийн үед холбогдох 25 булш булш бүлэглэн оршиж байсныг анх илрүүлэн судалгааны эргэлтэнд оруулахаар 7 булш малтан шинжлэхээс гадна оршуулгын дэвсгэр зургийг үйлдсэн болно. Тус газарт шинээр илрүүлэн малтсан булшнууд нь газар зүйн орчин, оршуулгын эд өлөг, зан үйл, бүтэц зэрэг нь бусад газарт орших Хүннү булшны иж бүрдэлтэй ижил байгаа нь харьцуулсан судалгааны үр дүнгээр тодорхой болсон билээ. Элст арын оршуулгын газарт малтсан булшаас нумын ясан наалт, төмөр зэв, хүрэл толины хагархай, амгай, ясан савх, үсний шор зэрэг эд өлгөөс гадна гал асаах үүрэг бүхий модон болон ясан хэрэглэл олдсон нь шинжлэх ухааны чухал ач холбогдолтой зүйл боллоо. Уг дурсгалт газар малтан судлагдсан булшнууд нь бүгд эрт цагт тоногдсон байсан хэдий ч тэдгээрээс илэрсэн олдворууд болон антропологийн хэрэглэгдэхүүн нь хүннү нарын түүх соёл, хүн амын бүтэц, бүрэлдэхүүн, насжилт, өвчлөл эмгэг зэрэг олон асуудлыг тодруулахад чухал ач холбогдолтой юм. Эдгээрээс үзвэл Элст-Арын хүннүгийн жирийн иргэдийн оршуулгын газар нь шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий өвөрмөц дурсгалт газар болох нь тодорхой байна.





Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019