"Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бага оврын хөргүүр" инновацийн төсөл

Удирдагч: Ч.Мангалжалав

Хэрэгжүүлэгч баг: Ц.Жамбалсамбуу,О.Батжаргал,М.Оюун-Эрдэнэ,Б.Баяраа,О.Чимэд

Захиалагч: ШУТС

Санхүүжилтийн нийт хэмжээ: 0

Гүйцэтгэсэн огноо: 2014-08-11

Товч тайлбар:

Хөдөөгийн малчин өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бага оврын хөргүүрээр хангах шаардлагатай судалгааг хийж, хөргүүрийн зураг, төсөл боловсруулж, үйлдвэрлэж, туршин ажиллуулах ба хөргүүрийн үйлдвэрийн төсөл хийв.

  1. Малчин өрхүүдийг нарны үүсгүүрээр ажилах цахилгаан эрчим хүчээр хангах бага оврын хөргүүрийн судалгааг  Монгол орны байгалийн 4 бүсэд хийв.
  2. Судалгааны үндсэн дээр бага оврын хөргүүрийн тооцоо, хийцийн зураг төсөл хийв.
  3. Бага оврын хөргүүр, хөлдөөгч 13 ширхэгийг хийж туршин ажиллуулсан ба эдгээр хөргөгч нь манайд ашиглагдаж байгаа бусад хөргүүрээс а.ү.к өндөртэй, эрчим хүч бага хэрэглэдэг нь туршилтаар тогтоогдов.
  4. Бага оврын хөргүүр үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл хийсэн ба энэ үйлдвэр нь харьцангуй хямд үнэтэй, бүтээмж сайтай хөргүүрүүдийг үйлдвэрлэх ба хөрөнгө оруулалтыг жилийн дотор нөхөх бололцоотой байна.
  5. Үйлдвэрлэх хөргүүр, хөлдөөгчүүдийн ашиглалтын дэлгэрэнгүй заавар бичиж хавсаргав.
  6. Төслийн хүрээнд ЭШ, судалгааны 2 өгүүлэл дотоодод 1 өгүүлэл гадаадад, хэвлүүлж, 1 ашигтай загварын тодорхойлолтыг оюуны өмчийн газар өгсөн.

Хавсаргасан файл:




Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019