Өндөр хурдны үүрэн холбооны систем LTE суурьтай IoT-ийн хөгжүүлэлт

Удирдагч: Г.Хишигжаргал

Хэрэгжүүлэгч баг: [Г.Хишигжаргал:J.RC17],[Ж.Жавзансүрэн:J.RC04],[Б.Отгонбаяр:J.RC01],[Н.Эрдэнэхүү:J.RC08]

Захиалагч: ШУТИС-ийн технологийн сан

Санхүүжилтийн нийт хэмжээ: 30

Гүйцэтгэсэн огноо: 2015-12-31

Товч тайлбар:

Уг сэдвийн хувьд олон улсын хувьд судалгааны эхэн үедээ явж байгаатай холбогдуулан дэлхий нийтийн хэмжээнд өрсөлдөхүйц судалгааны ажил хийх, уг судалгааны ажлын үр дүнд тулгуурлан цаашид олон улсын судалгааны төсөлд хамрагдах зорилго тавьж байгаагаараа шинэлэг юм.

Сэдвийн дэвшилттэй тал нь МУ-ын үүрэн холбооны шинэчлэгдэх LTE/LTE-A сүлжээнд зориулсан загвар гаргах, тэдгээрийн бодит орчинд болон симуляцийн орчинд туршин судлаж байгаа явдал юм.

2.    Эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол

Шинжлэх ухаан:

IoT болон LTE стандартуудыг судлан, цаашид өргөтгөх, мөн эл онол, боловсруулсан загварт тулгуурлан зохион бүтээгдэх багаж, төхөөрөмж болон түүнд ашиглагдах программ хангамжийг хөгжүүлэхэд шинжлэх ухааны ач холбогдол оршино. Энэхүү онол, түүний хэрэглээг хөгжүүлэх нь цаашид өөр төрлийн олон тулгамдсан асуудалд ашиглах боломжийг нээнэ.  

Нийгэмд:

Өдөр бүр өргөжин тэлж байгаа ухаалаг утасны хэрэглээ цаашид улам өсөн нэмэгдэж байгаа нь ирээдүйн IoT технологийг хөгжүүлэхэд үндэс суурь нь болж байна. Шинэ үеийн техник технологиудыг өөрийн оронд хөгжүүлэн, хэрэглэгчдэд хүргэж байгаа нь энэ төслийн нийгмийн ач холбогдол болж байна.

Хавсаргасан файл:




Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019