"Бүтээлч багш нар" сургалт, семинар

Удирдагч: Т.Амаржаргал

Хэрэгжүүлэгч баг: [А.Нарангэрэл:K.AA02],[Т.Амаржаргал:K.SS03]

Захиалагч: Чинсанаа итгэл ТББ

Санхүүжилтийн нийт хэмжээ: 200000

Гүйцэтгэсэн огноо: 2011-11-14

Товч тайлбар:

“Монголын бүтээлч багш нар” сэдэвт сургалтын зорилго нь насанд хүрэгчдийг сургах арга зүй болон сургалтын идэвхитэй аргууд, суралцагчдыг идэвхижүүлэх, сургалтын үнэлгээний хэрэглэгдэхүүний талаар шинэ мэдээлэл, мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн. Түүнчлэн МСҮТ-ийн чадамжид суурилсан арга зүйн үйл явцыг хэрэгжүүлэхэд бүтээлч арга зүйг хэрэглэхэд нь тус дөхөм үзүүлэх зорилгоор явагдсан болно.

2011 оны 11 сарын 14-18 өдрүүдэд нийт 32 цагийн сургалтыг Бүтээлч сэтгэлгээ, заах арга зүйн үндэсний сургагч багш Т.Амаржаргал, А.Нарангэрэл нар Дархан хотын Дархан Өргөө МСҮТ-ийн Заах арга зүйн төвд явуулсан. 

Сургалтанд Сэлэнгэ аймгийн МСҮТ, Зүүнхараа, Шаамар, Сант, Дархан-Уул аймгийн МСҮТ, Дархан-Өргөө, ШУТИС-ийн Политехникийн коллеж, Төв аймгийн МСҮТ, Заамар, Эрдэнэ сумын МСҮТ зэрэг төвийн бүсийн 10 мэргэжлийн боловсролын сургуулийн 36 багш хамрагдсан.

Хавсаргасан файл:




Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019