"Дээд боловсролын шинэчлэл төсөл"

Удирдагч: Кембриж Эдюкейшн

Хэрэгжүүлэгч баг: Төслийн Зөвлөх үйлчилгээний баг

Захиалагч: Монгол улсын БСШУЯ

Санхүүжилтийн нийт хэмжээ: 12000000000

Гүйцэтгэсэн огноо: 2012-09-20

Товч тайлбар:

Төсөл хэрэгжүүлэгч "Зөвлөх үйлчилгээний баг"-ийн бүрэлдэхүүнд орж, тус төслийн "Мэдээлэл харилцаа холбооны бодлогын асуудлаарх үндэсний зөвлөх"-өөр ажилласан. 


Төслийн зөвлөхөөр ажиллах хугацаанд боловсролын салбар дахь МХХТ-ийн хэрэглээний өнөөгийн байдлыг судлах, үндэсний хэмжээнд судалгаа хийх, урьдчилсан төлөвлөлтийн стратеги боловсруулах үүрэг бүхий гадаадын зөвлөхтэй хамтарч ажиллах, монгол улсын боловсролын салбарт МХХТ -ийн талаар баримтлах бодлогын асуудлуудыг тодорхойлох, судлаачид багш нарын дунд хэлэлцүүлгүүд зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах, сургалт семинарууд зохион байгуулах, арга зүйн зөвлөмж гарын авлагууд боловсруулах, холбогдох тайлан бичих зэрэг төлөвлөгдсөн ажлуудыг гүйцэтгэж үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн болно.

Төслийн ажлын үр дүнд БШУ САйдын 2012 оны 9 сарын 20-ны өдрийн А24 тоот тушаалаар Боловсролын салбарт МХХТ-ийн талаар баримтлах бодлого, 2012-2016"-ын баримт бичгийг баталж, түүнд тусгагдсан заалтуудыг сургуулийн өмнөх, суурь боловсрол ба дээд боловсролын байгууллагууд, орон нутгийн боловсролын газрууд ба салбарын удирдах түвшинд мөрдөж хэрэгжүүлж байна.         




Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019