Мэдээлэл Холбооны өндөр технологийн инновацийн кластр байгуулах урьдчилсан ТЭЗҮ боловсруулах

Удирдагч: Б.Батням, Б.Энхболд

Хэрэгжүүлэгч баг: [Н.Мөнхөө:J.IM07],[Ц.ТЭНГИС:D.HW15]

Захиалагч: МШХХТГ

Санхүүжилтийн нийт хэмжээ: 30000000

Гүйцэтгэсэн огноо: 2011-10-01

Товч тайлбар:

Мэдээлэл,  холбооны өндөр технологийн инновацийн кластр байгуулах судалгааны Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах судалгааны ажлын хүрээнд МУ-ын мэдээлэл, харилцаа холбооны салбар (МХХС)-ын өнөөгийн байдал; Олон улсын туршлага, зах зээл; МХӨТИК-ийн бүрэлдэхүүний судалгаа; МУ-д хөгжүүлэх МХӨТИК-ийн загвар; МХӨТИК-ийн байршил, дэд бүтэц; Санхүү-эдийн засгийн тойм судалгаа; Бодлогын шинжилгээ, хууль эрх зүйн орчин; Төслийн эрсдлийн шинжилгээ; МХӨТИК-ийг байгуулах хөтөлбөрийн санал оруулах дүгнэлт боловсруулахад  чиглэн ажиллаж  байна.

Төсөл хэрэгжүүлэх шаардлага, үндэслэл:Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод өндөр технологийн аж үйлдвэрийн салбар нь Монгол улсын хөгжлийг эрчимжүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих гол хүчин зүйлс бөгөөд өндөр технологийн салбарт мэдээллийн технологийн салбар багтана гэж үзээд мэдээллийн технологийг хөгжүүлэх талаар хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа юм.

Гарах үр дүн:Төслийг гүйцэтгэснээр МХХ-ны салбарт өндөр технологийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагад үнэлэлт дүгнэлт өгөхөөс гадна, ОУ-ын жишгийн дагуу Монгол улсад хөгжүүлж болох өндөр технологийн судалгааны чиглэлийг техник эдийн засгийн үндэслэлтэй боловсруулж байна.

Мэдээллийн технологийн инновацийн кластр байгуулахад гол тулгуур болсон их, дээд сургуулиудыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шаардлагатай хөтөлбөр, төлөвлөлтийг боловсруулж байна.

МХӨТИК-ийг байгуулахад шаардагдах хууль эрх зүйн орчинд үнэлгээ өгч байна. 

Хавсаргасан файл:




Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019