Улаанбаатар хотын дулааны сүлжээний гидравлик горимын тооцооны зарим өгөгдлийг хэмжилтээр тогтоох

Удирдагч: Б.Намхайням

Хэрэгжүүлэгч баг: Б.Намхайням,П.Бямбацогт,Б.Баяраа,Э.Оюу-Эрдэнэ

Захиалагч: УБДС-ТӨХК

Санхүүжилтийн нийт хэмжээ: 100

Гүйцэтгэсэн огноо: 2015-12-30

Товч тайлбар:

           Монгол улсад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хот болон 15 аймгийн төвүүдэд төвлөрсөн дулаан хангамжийн систем үйл ажиллагаа явуулж байгаа ба тэдгээрийн дулааны сүлжээний гидравлик горимын тохируулгын тооцоог жил бүр хийдэг. Мөн тухайн дулаан хангамжийн системийн дулааны ачаалал ба чадлын баланс гаргаж чадлын нөөц хичнээн байгааг үнэлэх шаардлага байнга гарч байдаг. Дээр дурдсан хоёр асуудлыг шийдвэрлэхийн тулд хэрэглэгч байгуулгуудын дулааны ачааллыг зөв тодорхойлсон байх шаардлагатай. Ялангуяа дулааны сүлжээний нийт ачааллын 80-аад хувийг эзэлдэг барилгын халаалтын тооцоот ачаалал нэн чухал. Халаалтын ачаалал буюу барилгын дулааны алдагдлын утга дулааны сүлжээний гидравлик горимын тохируулгын тооцооны үр дүнд маш их нөлөөлж эцсийн дүнд тохируулга чанаргүй хийгдэх шалтгаан болж байгаа. Энэхүү хүндрэлийг арилгах, улмаар тохируулгын тооцооны нарийвчлалыг сайжруулах зорилгоор Монгол улсын Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн дэргэдэх Дулааны хэрэглээний дэвшилтэд технологийн судалгааны төв Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай хамтран Улаанбаатар хотод ашиглаж буй түгээмэл хийцийн зарим барилгуудын дулааны бодит алдагдлыг хэмжилт тооцооны аргаар тогтоох судалгааны ажлыг гүйцэтгэсэн болно. Энэхүү судалгааны ажлын өөр нэг зорилго бол ашиглагдаж буй барилгын дулааны бодит алдагдлыг тухайн барилгын хаших хийцийн материалын бүтэц, зузааныг ашиглан тооцох хэрэв тухайн барилгын хаших хийцийн бүтэц мэдэгдэхгүй байгаа тохиолдолд хэт улаан туяаны дулааны камер ашиглан үр дүнг гаргах арга зүйг боловсруулахад оршиж байгаа болно. 

Хавсаргасан файл:




Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019