Эмчилгээний өндөр идэвхтэй бифидобактерийн омгийг ялгах, тэдгээрийг пробиотик бэлдмэл, хөрөнгөнд хэрэглэх боломжийн судалгаа

Удирдагч: Л.Дамдинсүрэн

Хэрэгжүүлэгч баг: [Л.Дамдинсүрэн:L.FC03]

Захиалагч: ШУТС

Санхүүжилтийн нийт хэмжээ: 6520000

Гүйцэтгэсэн огноо: 2013-10-10

Товч тайлбар:

Монголын том хүн, хүүхдийн гэдэсний микрофлор, эх орны зарим амьтан, дотоодын болон гадаадын сүүн бүтээгдэхүүнээс бифидобактерийн 10-аад өсгөвөр ялгаж, тэдгээр нь Bifidobacterium-ийн  төрөлд хамаарч байгааг РНХ-ийн полимеризацийн гинжин урвалаар нотлов. Судалгааны өсгөврүүд нь B.bifidum, B,breve, B. longum. B.animals, B.adolescentis-тай  ижил фено-, генотипийн шинж чанартай болохыг сорилтоор тогтоож, 5 өсгөврийн биохими, функциональ-технологийн шинж чанар, онцлогийг тэжээлийн сонгомол орчинд  судлав. Бифидобактерийн омгуудыг эсийн тооны тодорхой харьцаагаар L.acidophilus, L.rhamnosus, Str,thermophilus-тэй хослон шингэн болон хуурай хөрөнгө, бакбэлдмэлүүд зохион бүтээж, лаборатори, үйлдвэрлэлийн нөхцөлд туршив.

Хавсаргасан файл:




Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020