Sky-infra

Удирдагч: Б.Эрдэнэбат

Хэрэгжүүлэгч баг: ШУТИС, Онцгой байдлын ерөнхий газар, ITZone

Захиалагч: Онцгой байдлын ерөнхий газартай хамтарсан

Санхүүжилтийн нийт хэмжээ: 150000000

Гүйцэтгэсэн огноо: 2015-12-31

Товч тайлбар:

1.     Энэхүү төслийн зорилго нь Төв азийн Монгол улсад нисгэгчгүй нисэх аппарат ашиглан ачаа тээвэр буюу логистикийн шинэ систем бий болгох юм. Монгол улс далай түвшинээс 1580 м өндөрт оршдог, 3.0 сая хүн ам, 1.50 сая хавтгай дөрвөлжин км талбай бүхий хагас хуурай орон юм. Манай улсад 540 гол, горхи, 3000 нуур байдаг хэдий ч ихэнх нь нутгийн баруун хагаст оршиж байна. Монгол улс өргөн уудам газар нутаг нь сийрэг хүн ам болон ядуу байна, тиймээс авто замын сүлжээ бариж хөгжилтэй орнуудад байдаг дэд бүтцийг бий болгох зардал үр дүнтэй биш юм. Үүнээс гадна ийм дэд бүтцийн засвар үйлчилгээ нь өндөр түвшинд байх шаардлагатай. Хүнд цаг агаар нь одоогийн байгаа дэд бүтцийн засвар үйлчилгээний зардлыг улам ихэсгээд байгаа. Нисгэгчгүй тээврийн хэрэгсэл ашиглан логистик системийг бий болгох замаар багасгаж болно. Энэ төсөл нь тээвэр, логистик, яаралтай эмнэлгийн үйлчилгээ, хангамжийн систем, шуудан, байгаль орчны хяналт шинжилгээ, эмнэлгийн хангамжийн системүүдийг нисгэгчгүй нисэх аппарат ашиглан баг зардлаар гүйцэтгэх болон оновчтой шийдлүүдийг бий болгох юм.

 

Төсөл нь зургаан дэд төслөөс бүрдэх ба (1) 70 кг ачаа тээвэрлэх нисгэгчгүй нисэх аппарат зохион бүтэх (UAV); (2) тийрэлтэт хөдөлгүүр зохион бүтээх, хөгжүүлэх; (3) навигацийн систем ба удирдлага холбооны систем; (4) дүрс бичлэгийг шууд дамжуулан байгаль орчны хяналтын систем; (5) програм хөгжүүлэх ба туслах хэрэгслийг хөгжүүлэх; (6) Аероспес инженерүүдийг бэлдэх. Энэхүү төслийн хүрээнд (1) нисгэгчгүй нисэх аппарат; (2) тийрэлтэд хөдөлгүүр; (3) навигацийн системүүдийг хийх болно.

 

Энэхүү төслийн тухай “2013 Asian-Pacific-International Symposium of Aerospace Technology олон улсын хуралд илтгэсэн болно (APISAT2013 in Takamatsu, Japan, NOV, 2013).




Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019