Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх 3 сарын аян

Удирдагч: Г.Гантөгс

Хэрэгжүүлэгч баг: HRMS LLC, Судалгааны баг

Захиалагч: Нийслэлийн ИТХ-ийн Ажлын алба

Санхүүжилтийн нийт хэмжээ: 10000000

Гүйцэтгэсэн огноо: 2014-03-01

Товч тайлбар:

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой бүхий л асуудлууд нь дэлхий нийтийн анхаарлыг татсан тулгамдсан асуудал гэдэг нь UNODC буюу НҮБ-ийн  хар тамхины гэмт хэрэгтэй  тэмцэх  албаны сүүлийн үеийн судалгаанаас харагдаж байна.

Хоёр том хөршийн дунд оршдог манай улсын хувьд тээвэрлэгч, зуучлагчийн түвшингээс хэрэглэгчийн түвшинл очиж байгаа, улмаар хар тамхийг  хил давуулан  худалдаалах зохион байгуулалттай гэмт хэргүүдэд  холбогдох болсон талаар  мэдээлж буй статистик тоо баримтууд ч анхаарал татаж байна.  2012 онд  хар тамхины хэрэгт  8 холбогдогч байсан бол  одоо 34 иргэн  гадаад орнуудад ял эдэлж  байгаагийн зэрэгцээ манай улсад ч мөн гадаадын иргэд  ял эдэлж байна.  

 Сул эрх зүйн орчин нь  гэмт хэрэг гарахад нөлөөлдөг хүчин зүйл болох ч бусад орнуудын туршлагаас харагдаж байна.

Манай орны хувьд 2010 онд хийсэн  нийслэлийн  өсвөр үе залуучуудын дунд хийсэн судалгаагаар  судалгаанд хамрагдсан хүүхэд залуучуудын 2,7%,  2011 онд улсын хэмжээнд өсвөр үе залуучуудыг дунд хийсэн судалгаагаар 3,3% нь хар тамхи  мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэсэн дүн гарсан байдаг.  Энэ бидний ирээдүй болсон  өсвөр үеийнхний хувьд аюул дагуулж байна.

Төслийн зорилго:

“Мансууруулах бодисгүй эрүүл ирээдүй” уриан доор хэрэгжиж буй мансууруулах бодис, хар  тамхиныы эсрэг  энэхүү төсөл нь манай нийгмийн өсвөр үеийн төлөөлөл болох  ЕБС-ийн ахлах  ангийнхны дунд  хэрэгжсэн. Үүнд ЕБС-ийн 9, 10, 11, 12 дугаар ангийн  сурагчид хамрагдсан.

Нийт  нийслэлд 203 ахлах сургуулийн 1011 бүлгийг  хамруулах зорилго тавин ажиллав.

Төсөл нийт 3 сарын хугацаатай хэрэгжсэн бөгөөд. Үүнд:

·         ЕБС-ийн ахлах ангийнханд сургалт, семинар, гар зураг болон эссе бичлэгийн уралдаан зохион байгуулах

·         ЕБС-ийн ахлах ангийнхнаас мансууруулах бодисны хэрэглээний судалгаа авах гэсэн үндсэн 2 хэсэг  ажлаас бүрдэнэ.




Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019