3D ТЕХНОЛОГИ

Зохиогч:   Л.Одончимэг

Хамтран зохиогч: [Л.Одончимэг:J.IN16]

Улсын бүртгэлийн дугаар: ISBN:978-99929-970-6-0, DDC:006.693'077,0-197

Олгосон огноо: 2011-01-10

Оюуний өмчийн төрөл: Зохиогчийн эрх

Оюуний өмчийн зэрэглэл: Дотоод

Товч тайлбар:

Техник технологи хөгжиж, хүн төрөлхтөн компьютергүйгээр ажил төрлөө зохицуулж чадахгүй болсон өнөө үед компьютерүүдийн хүчин чадал ч ихсэж, хүмүүс үзүүлэлт сайтай компьютер сонгон хэрэглэх болсоны хэрээр 3D max, 3D home, 3D maya, Sketch up зэрэг програмуудыг судлаж түүн дээр ажиллаж сурах сонирхолтой болжээ.

 Мэдээжээр хүний сонирхол татсан компьютер тоглоом, кино, клип, реклам хийж сурах нь хувь хүний амьдралын баталгаа болж байна. Эдгээр програмыг эзэмшиж сурвал график дизайн, гурван хэмжээст биетийг бодит юм шиг байгуулах зохих ойлголттой болно. Мөн эдгээр програм нь хийсэн зүйлээ илүү амьд болгох олон эффект оруулж чаддагаараа давуу байдаг. Интерьер дизайн хөгжиж буй одоо үед өөрийн суух байшинг дизайны өндөр түвшинд хийж загварыг нь зохиож сурах нь чухал болоод байна.

Түүгээр ч  барахгүй таны програмын мэдлэгийг нэгээр нэмж Sketch Up програмыг танилцуулж байна.            Sketch Up програм нь хийж буй зүйлийн хэлбэр загварыг тооцохоос гадна гурван хэмжээст проекцын ажлын зураг зурах, дурын хавтгайгаар зүсэлт хийж үзүүлэх, бүрдүүлэгч хэсгүүдээр задлах, угсрах мөн хийж буй загварын хэмжээсийг ямар ч зөрүүгүйгээр гаргаж чаддагаараа онцлог юм. Уг номонд Sketch Up програмыг эзэмшихийн тулд уг програмын багаж, хэрэгслийг мэдэхээс гадна, юунд хэрэглэж болох, ямар загваруудыг гаргахад илүү хялбар дөхөм байдгийг  жишээ дасгалтай нь оруулж илүү ойлгомжтой болгохыг зорилоо. Уг програм нь байшингийн загвар, барилгын деталь, жижиг хэсгүүдийг гаргахад маш хялбар төдийгүй мэргэжлийн бус хүнд ч ойлгомжтой ашиглахад хялбар байх болно. 

Түлхүүр үг: #3D MAX #3D HOME #SKETCH UP #3D MAYA

Хавсаргасан файл:


Оюуны өмчийн бүтээл нэмсэн: Л.Одончимэг

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019