"Орос хэлний эгэх үйл үг: утга, үүрэг, хэлбэр"

Зохиогч:   С.Бархас

Хамтран зохиогч:

Улсын бүртгэлийн дугаар: 2

Олгосон огноо: 2017-05-12

Оюуний өмчийн төрөл: Зохиогчийн эрх

Оюуний өмчийн зэрэглэл: Дотоод

Товч тайлбар:

Энэхүү нэг сэдэвт бүтээлээ 2003 онд доктор (Ph.D.) хамгаалсан “Орос хэлний эгэх үйл үгийн утга , үүргийн онцлог, түүнийг монгол хэлэнд илэрхийлэх арга хэрэглүүр” сэдэвт судалгааны ажилд тулгуурлан бичлээ.

                         Орос хэлний үйл үгийн аймагт үг зүйн хэлбэр, утга үүрэг, валент чанараараа онцгой ялгардаг бүлэг уг бол -ся зүүвэр (постфикс)-тэй ба энэ зүүвэргүйгээр хэрэглэгдэж болдог үйл үгүүд, мөн зөвхөн -ся зүүвэртэй л хэрэглэгддэг үйл үгүүд юм. Жишээлбэл: держаться, обниматься, кусаться запасаться, бросаться, бояться, улыбаться, отдаться, каяться гэх мэт-Ся зүүвэр  нь үг үүсгэх, үг хувилгах олон үүрэгтэйн улмаас өгүүлбэрийн өвөрмөц загварууд бүтээдэг байна. -Ся зүүвэр  нь орос хэлний үйл үгийн үйлдэгдэх хэвээр хэрэглэгдэхдээ үг хувилгах үүрэгтэй, үйлдэх хэвд хэрэглэгдэхдээ үг бүтээх үүрэгтэй юм.

Гэтэл монгол хэлэнд -ся зүүврийн утгыг илэрхийлэх тухайлсан морфем байдаггүй бөгөөд энэ нь орос хэлийг сурч судлаж буй хүмүүст их бэрхшээл учруулдаг юм.

Түлхүүр үг: #ся #монографи #утга #үүрэг #хэлбэр

Хавсаргасан файл:


Оюуны өмчийн бүтээл нэмсэн: С.Бархас

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019