Дөрвөн сэнстийн тэнцвэржилтэнд төлөвийн орны туйлыг оновчтой байршуулах нь

Хэвлэлийн нэр: ММТ 2017, Мэдээлэл, холбооны технологи боловсролд, ЭШХ

Зохиогч:  Ц.ТЭНГИС

Хамтран зохиогч: А. Батмөнх

Хэвлүүлсэн огноо: 2017-05-03

Хуудас дугаар: хуудас 156-160

Өгүүллийн хураангуй: Тус өгүүллээр өөрөө нисэгч олон сэнстийг зохион бүтээх төслийн хүрээнд хэрэгжүүлж буй туршилтын ажлын сүүлийн үеийн зарим үр дүнгээс танилцуулж байна. Олон тооны өгүүлэлд чөлөөний 6 зэрэгтэй дөрвөн сэнстийг PID удирдлагааар тэнцвэржүүлсэн тухай өгүүлсэн байдаг. Бидний судалгааны ажлын гол зорилго нь төлөвийн орны математик тэгшитгэл дээр үндэслэн шугаман бус математик загварыг боловсруулж уг загварыг шугамчлах замаар чөлөөний 6 зэрэгтэй системийн удирдлагыг бий болгоход оршиж байгаа юм. Төлөвийн орны арга нь туйл байршуулах аргыг гэдрэг холбоотой удирдлагын системд хэрэглэдэг. Энэхүү өгүүллээр бид туйлыг байршуулах аргыг хэрэглэн дөрвөн сэнстийг тогтворжуулах удирдлагын загварыг танилцуулна. Туйлын оновчтой байршлын сонголтыг бид MATLAB симуляци дээр шалгасан ба бодит загварын үр дүнтэй харьцуулав. Энэхүү өгүүлэлд байрлалын удирдлагыг авч үзээгүй болно


Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #хазайлтын өнцөг #хөдөлгүүр #олон сэнс #туйл

Өгүүлэл нэмсэн: Ц.ТЭНГИС

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019