БАРИЛГЫН ДОТООД ОРОН ЗАЙД БАЙГАЛИЙН ГЭРЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ

Хэвлэлийн нэр: Барилга МН, 2016 оны 5 сар, №72

Зохиогч:  С.Амгалан

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2016-05-02

Хуудас дугаар: 70-73

Өгүүллийн хураангуй: Нарны эрчим хүчний барагдашгүй их нөөцийг зөв тогтоож, түүнийг оновчтой ашиглаж орчин үеийн барилга байгууламжинд зохистойгоор ашиглах асуудалд одоо үед дэлхийн улс орнууд эрчимтэй анхаарч  төрөл бүрийн шийдлүүдээр энэ асуудлыг шийдвэрлэж байна. Ялангуяа орчин үеийн хот төлөвлөлтийн асуудалд олон талын шаардлага тавигдах болсны нэг нь тухайн улс орон, бүс нутгийн уур амьсгалын нөөц, үзүүлэлтүүд түүний дотор байгалийн гэрэлтүүлэгийн олон үзүүлэлтүүдийг судлан тодорхойлж, эдгээрийн горим онцлог нөлөөг харгалзах явдал юм. Байгалийн гэрэлтүүлэгийг оновчтой ашиглаагүйгээс болж зохиомол гэрэлтүүлэгт зарцуулж буй их хэмжээний цахилгаан эрчим хүчний үр ашиггүй зардлыг багасгах байгалийн гэрэлтүүлэгийг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Иймээс дээрх асуудалтай холбогдох жишээ барилгын өрөө тасалгааг сонгон авч толин ойлтын аргаар байгалийн гэрэлтүүлгийг барилгын гүнд “зөөвөрлөх” аргаар гэрэлтүүлгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг биет байдлаар загварчилж туршсан болно. Туршилтын үр дүнд үндэслэн тодорхой шийдэл дэвшүүлж байна.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаггүй сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #нар #загварчлал #гэрэлтүүлэг #толь #цонх

Өгүүлэл нэмсэн: С.Амгалан

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019