0.4 кВ-н хөдөлгүүрийн удирдлага, хамгаалалтыг микроконтроллёрын төхөөрөмж ашиглан гүйцэтгэх

Хэвлэлийн нэр: Эрчим хүч-хөгжил дэвшил бакалавр, магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний бага хурал

Зохиогч:  Б.Бат-эрдэнэ

Хамтран зохиогч: Б.Даваадорж,Ч.Гунгаасамбуу,М.Баттулга

Хэвлүүлсэн огноо: 2018-03-16

Хуудас дугаар: 40-44

Өгүүллийн хураангуй: Орчин үед 0,4 кВ-ын цахилгаан хөдөлгүүрийг цахилгаан станцад, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлд тэжээлийн усны насос, хөргөлт, агааржуулалт, зөөх, тээвэрлэх дамжлагуудад өргөн ашиглаж байна. Цахилгаан хөдөлгүүрүүдийн удирдлага, хамгаалалтыг ихэвчлэн соронзон залгуур, дулааны реле болон хүчдэл бууралтын реле, түргэн үйлчилгээтэй цахилгаан соронзон автоматаар гүйцэтгэж байна. Эдгээр хамгаалалтууд нь хэт ачааллыг, фаз хоорондын богино залгааг, хүчдэл бууралтыг мэдрэх боловч бага чадлын хөдөлгүүрт дифференциал автоматыг тавьдаггүй учир статорын их биеийн газардлага, бүрэн бус фазын горимыг мэдэрдэггүй, гацаатай үед асаалтын хориг хийгдэхгүй, нэмэлт хамгаалалт оруулахад үндсэн монтажийг өөрчлөх шаардлагатай, тухайн үеийн параметрийг санаж үлдэх боломжгүй, алсаас удирдах боломжгүй зэрэг сул талуудтай. Эдгээр дутагдлыг Микроконтроллёр ашигласнаар нөхөх боломжтой ба хамгийн гол нь хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгах, эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай бөгөөд цаашид найдвартай ажиллах боломж бүрдэж байна. Харин микропроцессорын хамгаалалт нь дээрх хамгаалалт, удирдлагуудыг цогцоор нь шийдсэн боловч эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй, хөдөлгүүр бүрт суурилуулах хүндрэлтэй юм

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #микроконтроллёр #удирдлага #цахилгаан хөдөлгүүр #хамгаалалт

Өгүүлэл нэмсэн: Б.Бат-эрдэнэ

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2018