Хүрээлэн буй орчны цахилгаан соронзон бохирдол

Хэвлэлийн нэр: "Эрдэнэт-40" эрдэм шинжилгээний бага хурал, уул уурхайн дэд бүтэц салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл.

Зохиогч:  М.Баттулга

Хамтран зохиогч: [Д.Содномдорж:M.ES01],[Б.Бат-Эрдэнэ:M.AU06]

Хэвлүүлсэн огноо: 2018-10-01

Хуудас дугаар: 155-160

Өгүүллийн хураангуй:

Монгол улсад уул уурхай, хөнгөн үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж байгаатай холбогдон эрчим хүчний хэрэглээ хурдацтай өсөн нэмэгдэж, тэдгээрт ашиглагдаж буй техник, технологийн шинэчлэл хийгдэж олон орны төрөл бүрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож байна. Эдгээр төхөөрөмжүүд нь хүрээлэн буй  орчиндоо харилцан адилгүй цахилгаан болон соронзон орныг үүсгэж мөн цахилгаан соронзон орны үйлчлэлд орж байдаг. Төхөөрөмжүүдийн цахилгаан соронзон нийцтэй байдал алдагдсанаас болж цахилгаан соронзон бохирдлын (гаж нөлөөлөл) төвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тохиолдолд хяналт, удирдлагын систем болон хэмжүүрийн төхөөрөмжүүдэд алдаа гарах, цаашилбал гэмтэл учрах, ажиллаж буй хүний бие организмд сөргөөр нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавар бий болно.

Мөн хүн амын ахуйн хэрэглээнд электрон төхөөрөмжүүд ердийн хэрэглээ болж, үүрэн телефоны дамжуулах, хүлээн авах антеннууд асар олноор суурилуулагдсанаас хүн амын суурьшлын бүс дээрх төхөөрөмжүүдийн бий болгож буй цахилгаан соронзон долгионууд аалзны тор мэт сүлжилдэж хүн амын эрүүл мэндэд тодорхой нөлөө үзүүлж байгаа тул хот суурин газарт цахилгаан соронзон бохирдлын судалгааг шинжлэх ухааны төвшинд онолын өндөр түвшинд гүйцэтгэж, хойшид учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах шаардлага гарч байна.

Энэхүү илтгэлд Улаанбаатар хотын орчны цахилгаан соронзон орныг тодорхойлох, хүн ам суурьшсан суурин газрын орчны цахилгаан соронзон бохирдлыг тодорхойлох зорилгоор хийгдсэн зарим судалгааны ажлын явц, эхний үр дүнгийн талаар өгүүлнэ.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #цахилгаан орон #цахилгаан төхөөрөмж #соронзон орон

Өгүүлэл нэмсэн: М.Баттулга

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019