ИДЭВХТЭЙ СУРГАЛТЫН АРГЫГ АРХИТЕКТУРЫН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН A.AR 226 АРХИТЕКТУРЫН ДИЗАЙН-I ХИЧЭЭЛД ХЭРЭГЛЭЖ БУЙ БАЙДАЛ

Хэвлэлийн нэр: Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл "Их сургуулийн сургалтад идэвхтэй сургалтын аргуудыг хэрэглэх нь" 2018№02/001/

Зохиогч:  А.ӨЭЛҮН

Хамтран зохиогч: [Э.Болорцэцэг:A.AR44]

Хэвлүүлсэн огноо: 2018-12-31

Хуудас дугаар: 158-168

Өгүүллийн хураангуй:

Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/174 тоот тушаал “Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага болон бусад үндэслэлээс хамааран дэлхийн жишигт нийцсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор 2014 оны элсэлтээс эхлэн Архитектурын бакалаврын боловсролыг 5 жилд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болно. Олон улсын жишигт нийцүүлэн сургалтын хөтөлбөр болон хичээлийн агуулгад өөрчлөлт шинэчлэлт хийгдсэн. Архитектурын бакалаврын хөтөлбөрийн сургалтын цөм хичээл болох Архитектурын дизайн I-эс YIII хүртэл хичээлүүдийн агуулга, заах арга зүй зэрэгт ихээхэн өөрчлөлтүүд орсон болно. Судалгааны ажлын хүрээнд сургалтын идэвхтэй аргыг “Архитектурын дизайн I” хичээлийн сургалтанд хэрхэн үр дүнтэй туршин хэрэгжүүлж байгааг Архитектурын график хичээлтэй харьцуулан судлах зорилго тавив. Харьцуулсан дүн шинжилгээг хичээлийн стандарт, хичээлийн даалгавар, хичээлийн явц,  хичээлийн үнэлгээ, хичээлийн үр дүнг зэрэг дэд агуулгын хүрээнд хийж дүн шинжилгээ хийсэн.


Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #архитектурын дизайн #Идэвхтэй сургалт #сургалтын арга зүй

Өгүүлэл нэмсэн: А.ӨЭЛҮН

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019