туулайн тагнай ургамлын фитохимийн судалгааны үр дүнгээс

Хэвлэлийн нэр: Хүнс судлал 2015

Зохиогч:  Х.Мөнхзаяа

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2015-03-20

Хуудас дугаар: 189-193

Өгүүллийн хураангуй:

Ургамлын гаралтай эмийн бэлдмэл нь химийн аргаар гаргаж авсан бэлдмэлтэй харьцуулбал хоруу чанар багатай, зөөлөн үйлчлэлтэй, биед элдэв гаж нөлөө бага байдгаараа давуу талтай.Монгол оронд ургаж байгаа эмийн ургамлыг ихэвчлэн анагаах ухаанд төрөл бүрийн өвчнийг (зүрх судас, элэг цөс, хоол боловсруулах замын эрхтний өвчин) илааршуулахад өргөнөөр хэрэглэж байна.Манай орны байгалийн нөөцийн ихээхэн хэсэг нь эмийн ургамлаар баялаг хэдий ч тэдгээрийн химийн найрлагын судалгаа харьцангуй бага хийгдсэн байдаг. Анагаах ухаанд эмийн ургамал чухал байр эзэлж, төрөл бүрийн өвчин эмгэгийг илааршуулж, анагааж ирсэн хэдий ч сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ байгалийн гаралтай хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг ихээхэн сонирхон хэрэглэх болсонтой холбогдуулан эмийн ургамлуудыг боловсруулан, хүний биед хялбар шингэж эерэгээр нөлөөлөх бүтээгдэхүүн гарган авах, тэдгээр ургамлуудын биологийн идэвхит бодисуудыг судлах нь чухал юм. Туулайн тагнай ургамлыг /Filipendulla ulmaria/ Монгол ардын эмнэлэгт өргөн хэрэглэдэг ба энэхүү ургамлын химийн болон фитохимийн судалгаагаар хатаасан ургамал 91.22 %-ийн хуурай бодистой, 8.78 %-ийн чийгтэй, 9.1%-ийн уураг, 1.05 %-ийн үнс, 2.3 %-ийн тос агуулсан хандлагдах бодис 24%, каротины агууламж 25 мг/%, 13,32 мг/% С амин дэм, 5.5 мг/% B1 амин дэм агуулагддаг болох нь тогтоогдлоо.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #химийн ерөнхий үзүүлэлт #фитохимийн судалгаа #флаваноид #Туулайн тагнай

Өгүүлэл нэмсэн: Х.Мөнхзаяа

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2018