Төслийн хичээлүүдээр CDIO ур чадварыг хөгжүүлэх

Хэвлэлийн нэр: Үр дүнд суурилсан боловсрол

Зохиогч:  Б.Цэрэнлхам

Хамтран зохиогч: [П.Нямсүрэн:J.TC14],[Ц.Балжинням:J.TC07]

Хэвлүүлсэн огноо: 2017-12-15

Хуудас дугаар: 60-65

Өгүүллийн хураангуй:

Монгол Улсын хувьд дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн боловсролын талбар дахь үндэсний чиг баримжааг тодорхойлж, CDIO арга зүйг нэвтрүүлж шинэчлэл хийсээр байгаа билээ. Дээд боловсролын салбарын шинэчлэлийн үндсэн зорилт нь ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн өрсөлдөх чадвартай мэргэжилтнийг бэлтгэхэд чиглэгдэж байдаг. Харин ажил олгогчдын эрэлт хэрэгцээ нийгмийн хөгжлөө даган хурдацтай өөрчлөгдөж байгаа нь орчин үед дан ганц академик мэдлэг, чадвар бүхий “мэдлэгтэй” ажилтан бус, ажил гүйцэтгэхэд шаардлагатай “ур чадвар”-тай мэргэжилтэнг эрэлхийлэх болсныг илтгэж байна. ШУТИС-ийн МХТС-ийн “Цахилгаан холбоо” хөтөлбөрийн хувьд хөтөлбөрийн боловсролын зорилго зорилтууд болон ажил олгогч, бусад оролцогч талуудаас ирүүлсэн санал зөвлөмжүүд, CDIO загварын сургалтын үр дүнтэй уялдуулан 14 үзүүлэлтээр “Цахилгаан холбоо” хөтөлбөрийн сургалтын үр дүнг тодорхойлсон байдаг. Эдгээр хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүдийг дан ганц онолын мэдлэгээр олгох бус практик ур чадварыг онолтой хослуулах, төсөл болон асуудалд суурилсан сургалтаар нэгтгэж олгохыг зорьсон. Иймээс МХТС-ийн “Цахилгаан холбоо” хөтөлбөрөөр суралцаж буй оюутан нь нийт суралцах хугацаандаа 4 төслийн ажлыг гүйцэтгэхээр сургалтын төлөвлөгөөнд тусгасан бөгөөд төслийн хичээлүүдээр дамжуулан багаар ажиллах, харилцааны, ёс зүйн, бүтээгдэхүүн, систем бий болгох CDIO ур чадварыг эзэмших болно. Ийнхүү CDIO ур чадварыг хэрхэн эзэмшиж буйг төслийн хичээлүүдийн суралцахуйн үр дүнгүүдийг нэгтгэн тодорхойлов.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #CDIO ур чадвар #төсөл #сургалтын үр дүн

Өгүүлэл нэмсэн: Б.Цэрэнлхам

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019