Худалдаанд борлуулж буй импортын болон экспортын рашаан усны бохирдолт, химийн найрлагыг тодорхойлсон үр дүнгээс

Хэвлэлийн нэр: Биотехнологи-бидний амьдралд-2013

Зохиогч:  С.Дэлгэрмаа

Хамтран зохиогч: Э.Гүнжилмаа

Хэвлүүлсэн огноо: 2013-03-07

Хуудас дугаар: 49-59

Өгүүллийн хураангуй:

Улаанбаатар хотын худалдаанд борлуулагдаж буй импортын болон экспортын рашаан уснуудад эрүүл ахуйн чанарын судалгаа хийж, найрлагыг судлах зорилготойгоор уг ажлыг хийж гүйцэтгэсэн болно. эдгээр уснуудын ерөнхий бичил биетний тоо, гэдэсний савханцарын таньц зэргийг тогтоосон болно.

Сонгон авсан дээжнүүдийг параллелиараар хийн харьцуулахад ерөнхий бичил биетний тоо стандартад тохирсон буюу 10 байсан ба ихэнхи дээжнээс кокки хэлбэрийн бактери илэрсэн болно. Рашаан усны гэдэсний савханцарын таньц тодорхойлоход Оргил, Хужирт, Жанчивлан зэрэг рашаан усны коли-титр, коли-индекс нь стандартаас зөрж байсан. Үүнийг батлах сорил тавихад коккир хэлбэрийн бактери илэрч байгаа нь эдгээр дээжинд энтерококки төрлийн бактери байгааг гэрчилнэ. Энэхүү төрлийн бактери нь удсан ялгадасны бохирдолтын үзүүлэлт болдог тул эдгээр рашаан усны бохирдолт удсан болохыг гэрчилж байна. 


Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд өгүүллийн хураангуй

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #гэдэсний савханцар

Өгүүлэл нэмсэн: С.Дэлгэрмаа

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020