Монгол хэлний үгзүйд Патрик Шоне ба Даниел Журавскийн аргыг ашиглах нь

Хэвлэлийн нэр: Эмбэдэд систем ба түүний хэрэглээ - ММТ2014

Зохиогч:  Б.Гүндсамбуу

Хамтран зохиогч: [Б.Батзолбоо:D.SW15],[Б.Удвалцэцэг:D.SW67],[Б.Мөнхбуян:D.IS05]

Хэвлүүлсэн огноо: 2014-05-08

Хуудас дугаар: 63

Өгүүллийн хураангуй:

Энэ судалгааны ажлын хүрээнд үгзүйн орчин үеийн хандлагуудыг судалж, тэдгээрийг монгол хэлний үгзүйд хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлсэн юм. Монгол хэлний бүтэцтэй төстэй гэж үздэг Турк хэлэнд туршигдсан байдлыг үндэслэн мөн Монгол хэлний үгзүйн онцлог, шинж чанаруудыг харгалзан удирдамжгүйгээр (unsupervised) сургах аргын гол төлөөлөл болох Патрик Шоне болон Даниел Журавский нарын аргыг сонгож, хэрэгжүүлэв. Судалгааны ажлын үр дүн нь боловсруулаагүй текст корпус (буюу хөмрөг)-ийг оруулахад үгийн үндсэнд залгах боломжтой залгавруудын олонлогийг гаргахад оршино.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #залгавруудын олонлог #Хувирдаг үгзүй #Даниел Журавский #Патрик Шоне #удирдамжгүй сургах арга

Өгүүлэл нэмсэн: Б.Гүндсамбуу

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020