О.ТЛЕЙХАНЫ НЭРЭМЖИТ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН БАРИЛГЫН ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

Хэвлэлийн нэр: Алтан хулгана '19 "Ирээдүйн хүүдэл" ЭШХурлын эмхэтгэл

Зохиогч:  А.ӨЭЛҮН

Хамтран зохиогч: Н.Шаарийбуу,С.Батцэрэн,А.Дөлгөөнхангай

Хэвлүүлсэн огноо: 2019-05-07

Хуудас дугаар: 65-74

Өгүүллийн хураангуй:

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд (ХБИ)  зориулсан орон зайг норм дүрэм стандартын дагуу анхандаа  төлөвлөдөггүй байсан нь эдгээр хүмүүсийн оролцоог  нийгэмд хүлээн зөвшөөрдөггүй байсантай холбоотой. Харин сүүлийн үед эдгээр хүмүүс нийгэмд оролцох шаардлагатайг ойлгон тэдгээр хүмүүст зориулсан тусгай орон зайг бий болгосон боловч энэ нь энгийн хүмүүс ба хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн 2 тусдаа ойлголтыг нийгэмд төрүүлсэн. Ингэснээр ялгаварлан гадуурхах хандлага нийгэмд бий болж  ХБИ-ий сэтгэлзүйд хүндээр нөлөөлөх болсон. Тиймээс бид  ХБИ-ийн нийгэмд оролцох оролцоог дээшлүүлэх мөн ХБИ, өндөр настан, хүүхэд гэж ялгалгүй бүх насныхан хэрэглэх боломжтой түгээмэл загварыг бий болгоход судалгааны гол зорилго оршино. Иймээс бид О.Тлейханы нэрэмжит Барилгын политехник коллежийн барилгыг сонгон хэмжилт биет судалгаа ажиглалт зэрэг судалгааны арга зүйгээр асуудлыг тодорхойлж тухайн асуудлыг норм дүрэм стандартын дагуу бүх хүнд зориулагдсан, тэр дундаа ХБИ рүү чиглэсэн төлөвлөлтийн шийдлүүдийг гаргасан. Үүний үр дүнд ХБИ-ийн нийгэмд бие даан оролцохыг дэмжиж, барилгын хүртээмжийг сайжруулсан эерэг үр дүнд хүрсэн. Цаашид ижил төстэй барилгуудын ашиглалтыг сайжруулж, хүн бүрд хүртээмжтэй нөхцөлийг бий болгох талаар судалгаагаа үргэлжлүүлж хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлнэ.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #төлөвлөлт #стандарт #түгээмэл загвар #хөгжлийн бэрхшээлтэй иргэн #хүртээмж

Өгүүлэл нэмсэн: А.ӨЭЛҮН

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019