Наноматериалыг гарган авах технологи (дээрээс-доош ба доороос-дээш технологи)

Хэвлэлийн нэр: Физикийн боловсрол сэтгүүл №24

Зохиогч:  Г.Цэрмаа

Хамтран зохиогч: Г.Цэрмаа, Г.Батдэмбэрэл, Ш.Чадраабал

Хэвлүүлсэн огноо: 2016-01-10

Хуудас дугаар: 41-43

Өгүүллийн хураангуй:

Нанотехнологиор нанометрийн хэмжээтэй материал, бүтэц болон багаж төхөөрөмжийг гарган авдаг. Нанометрийн хэмжээтэй объектийг гарган авдаг 2 хандлага байдаг. Эдгээр хандлагыг дээрээс-доош ба доороос-дээш технологи гэж нэрлэдэг.

Дээрээс-доош технологи нь биеийг механикийн болон бусад аргаар нанометрийн хэмжээтэй болтол нь  багасгах арга юм. Жишээлбэл, макро хэмжээтэй биеийг тусгай тээрэмд буталж нанобөөм гарган авч болно. Энэ технологийн жишээ нь литограф, тунадасжуулах, идүүлэх болон материалыг хувиргах аргууд юм.

Доороос дээш технологи нь тусгаар атом молекулуудыг цуглуулж нанобүтцэд нэгтгэх арга юм. Үүний жишээ нь өөрөө угсрагдахуй бөгөөд амин хүчлээс эд эрхтэн үүсэх биологийн процесс болно.  

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаггүй сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #дээрээс-доош #доороос-дээш технологи #наноматериал

Өгүүлэл нэмсэн: Г.Цэрмаа

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019