ДӨРВӨН СЭНСТИЙН ТЭНЦВЭРЖИЛТЭНД ТӨЛӨВИЙН ОРНЫ ТУЙЛЫГ ОНОВЧТОЙ БАЙРШУУЛАХ НЬ

Хэвлэлийн нэр: Батлан Хамгаалах Их Сургуулийн ЭШХ,

Зохиогч:  Ц.ТЭНГИС

Хамтран зохиогч: А.Батмөнх

Хэвлүүлсэн огноо: 2017-05-03

Хуудас дугаар: 1

Өгүүллийн хураангуй: Тус өгүүллээр өөрөө нисэгч олон сэнстийг зохион бүтээх төслийн хүрээнд хэрэгжүүлж буй туршилтын ажлын сүүлийн үеийн зарим үр дүнг танилцуулах болно. Олон өгүүллүүд дээр чөлөөний 6 зэрэгтэй дөрвөн сэнстийг PID удирдлагын загварыг хэрэгжүүлэх замаар тэнцвэржүүлсэн тухай өгүүлсэн байна. Бидний судалгааны ажил нь төлөвийн орны математик тэгшитгэл дээр үндэслэн шугаман бус математик загварыг боловсруулж уг загварыг шугамчлах замаар чөлөөний 6 зэрэгтэй системийн удирдлагыг бий болгосон. Төлөвийн орны арга нь туйл байршуулах аргыг гэдрэг холбоотой удирдлагын системд хэрэглэдэг. Энэхүү өгүүллээр бид туйлыг байршуулах аргыг хэрэглэн дөрвөн сэнстийг тогтворжуулах удирдлагын загварыг танилцуулна. Оновчтой туйлын сонголтыг бид MATLAB симуляци дээр шалгасан ба бодит загварын үр дүнтэй харьцуулсан. Энэхүү өгүүлэлд байрлалын удирдлагыг авч үзээгүй болно

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #хазайлтын өнцөг #туйл #хөдөлгүүр #олон сэнст

Өгүүлэл нэмсэн: Ц.ТЭНГИС

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019