“Төрийн зүтгэлтний судалгааны асуудалд “ 2007 № 281/40/ хуу 192-198

Хэвлэлийн нэр: МУИС. Нийгмийн шинжлэх ухааны сургууль ЭШ бичиг

Зохиогч:  Б.Долгор

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2007-03-15

Хуудас дугаар: 192-198

Өгүүллийн хураангуй:

Өнгөрсөн зуунд төрийн зүтгэлтний талаар хэд хэдэн үзэл баримтлал боловсрогдон хөгжиж ирсний хамгийн түгээмэл баримтлал нь бихевиоризмын  арга зүйн асуудал юм. Энэ  арга нь хүмүүсийн зан байдал, харилцаа, үйлдлээр төрийн зүтгэлтний шинж төрхийг тодорхойлох, тайлбарлах хандлагатай.

Хоёр дахь гол үзэл баримтлал нь дагачдын сэтгэл зүйн онол.  1930-аад оноос К. Левин, Р. Липпит, Р.Вайт нар төрийн зүтгэлтнүүд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ дагагчдаа доорхи  арга  барилийг хэрэглэн удирддаг хэмээн  үзжээ.

1. Авторитари арга барил. Төрийн зүтгэлтэн шийдвэр гаргаж, дагагчдаа чанд хянахыг үйл ажиллагааныхаа гол  механизм болгон хэрэглэдэг. Мөн түүнчлэн ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх, хүнээ зөв сонгох, үүрэг даалгаварыг оновчтой хуваарилах зэргийг зайлшгүй нөхцөл хэмээдэг.

2. Ардчилсан арга барил. Төрийн зүтгэлтэн аливаа асуудлыг оролцооны арга хэлбэрээр шийдвэрлэхийг голчилдог. Өөрөөр хэлбэл бол хүн угаасаа ажилсаг, санаачилга идэвхтэй учраас удирдлагын зүгээс нөхцлийг бүрдүүлээд өгвөл бүтээж туурвих  чадвартай гэж үздэг.

3. Чөлөөт уян хатан арга барил. Төрийн зүтгэлтэн  аливааг эхлэх санаачлагыг өдөөх, сэдэл тэмүүллийг төрүүлэхийг анхаардаг. Энэ нь нийгмийн амьдралд  хүмүүсийн бие даасан  сэтгэлгээг нэмэгдүүлж идэвх зүтгэлийг нь  өрнүүлдэг гэж үздэг.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаггүй сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #бихевиорист

Өгүүлэл нэмсэн: Б.Долгор

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019