Периметр хамгаалалтын системд камер ашиглах нь

Хэвлэлийн нэр: ММТ-2016

Зохиогч:  А.ОДГЭРЭЛ

Хамтран зохиогч: Т.Алтанзүрх

Хэвлүүлсэн огноо: 2016-05-06

Хуудас дугаар: 116-119

Өгүүллийн хураангуй: Энэ судалгааны ажлаар периметр хамгаалалтын системийг PTZ IP камер болон дуут дохиотой хослуулан ашиглаж системийн найдвартай ажиллагаа болон халдлага илрүүлэлтийн чанарыг сайжруулах талаар авч үзсэн. Камергүй хамгаалалтын систем нь хашаан дээр тодорхой хүчээр үйлчлэхэд дохиолол дуугарах боловч тэр нь үнэхээр хүн халдсан уу эсвэл ямар нэгэн амьтан байсан уу гэдгийн ялгаж чаддаггүй дутагдалтай байсан. Энэ дутагталтай талыг камер ашиглан нөхөж байгаа юм. Хамгаалах объектод халдлага илэрсэн тохиолдолд камер автоматаар тухайн бүс рүү эргэн харж халдагчийг харуулна. Мөн тухайн объектын хүн харагдах хэсэгт дуут дохиог байрлуулж дохиолол болон гэрэл анивчиж давхар дохиолол өгнө.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #объект #Дуут дохио #халдлага #PTZ IP камер

Өгүүлэл нэмсэн: А.ОДГЭРЭЛ

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020