ХӨДӨЛГӨӨНТ ОБЪЕКТ ДАГАДАГ РОБОТЫН HOUGH ХУВИРГАЛТЫН АРГАД СУУРИЛСАН СУДАЛГАА

Хэвлэлийн нэр: ШУТИС, Профессор багш нарын ЭШ-ний бүтээлийн эмхэтгэл, № 18/223,

Зохиогч:  Ц.ТЭНГИС

Хамтран зохиогч: А.Батмөнх

Хэвлүүлсэн огноо: 2016-05-03

Хуудас дугаар: хуудас 72-79

Өгүүллийн хураангуй: Энэхүү өгүүллээр хөдөлгөөнт роботын удирдлагын асуудалд дүрс боловсруулалтын аргыг хэрэглэн судалгаа хийсэн ажлын зарим үр дүнг танилцуулж байна. Өнөө үед объектын байрлалыг илрүүлэх болон түүнийг дагах системүүд хөдөлгөөнт роботуудын гүйцэтгэх гол функцүүдийн нэг болон хөгжих болсон байна. Онцгой өнгөтэй бөмбөгийг дагах объектоо болгосон ба хөдөлгөөнт робот нь камерын системийг ашиглан тухайн бөмбөгийн байрлалыг тодорхойлно. Дүрс боловсруулалтын хэд хэдэн шатлалыг хэрэглэн Hough-ийн тойргийг дүрснээс илрүүлэх бөгөөд тойргийн радиусын уртыг ашиглан робот болон объект хоорондын зайг тодорхойлсон болно. Тухайн загварыг бодитоор бүтээсэн бөгөөд системд PID удирдлагыг ашиглан хөдөлгөөнт объект болон роботын хоорондын зай болон хурдыг тогтмол барьж чадсан болно.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #тойрог илрүүлэлт #дүрс боловсруулалт #өнгийн хувиргалт #PID

Өгүүлэл нэмсэн: Ц.ТЭНГИС

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019