Холбооны систем дэх найдваржилтын загварчлал

Хэвлэлийн нэр: MMT-2018

Зохиогч:  Б.Отгонбаяр

Хамтран зохиогч: [Б.Отгонбаяр:J.RC01]

Хэвлүүлсэн огноо: 2018-05-04

Хуудас дугаар: 131-133

Өгүүллийн хураангуй:

Энэхүү өгүүллээр гүний уурхайн холбооны системийн найдваржилтыг нөөц системгүй, нөөц системтэй болон дээрх 2 системийг харьцуулсан байдлаар найдваржилтын загварчлалыг судалсан үр дүнг танилцуулж байна. Өнөө үед гүний уурхайн холбооны системийн найдваржилтыг үр дүнтэй зохион байуулах нь уурхайн хэвийн үйл ажиллагааг хангахад маш чухал үүрэг гүйцэтгэх болсон байна. Холбооны системийн найдваржилтын загварчлалыг илтгэгч тархалтын болон Вейбуллын тархалтын аргуудыг ашиглан нөөцгүй, нөөцтэй (нөөцтэй нь дотроо халуун болон хүйтэй нөөц гэсэн 2 төрөлтөй) гэсэн нийт 3 загварыг гаргаж, эдгээрийг хооронд нь харьцуулах байдлаар загварчилсан. Аливаа системийн найдваржилтыг дээшлүүлнэ гэдэг бол тэрхүү систем нь заавал нөөц системтэй байх ёстой гэсэн үг бөгөөд энэхүү нөөц систем нь байнгын ажиллагаатай байх эсвэл болзошгүй тохиолдолд ажиллагаанд оруулахад бэлэн байх шаардлага тавигддаг.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #байнгын ажиллагааь холбооны систем #нөөц систем #найдваржилт #илтгэгч тархалт

Өгүүлэл нэмсэн: Б.Отгонбаяр

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019