Техник технологийн зарим толь бичигт хийсэн ажиглалт

Хэвлэлийн нэр: ШУТИС ГХИ "Хавсарга хэл шинжлэл"

Зохиогч:  Т.Мөнхжаргал

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2018-04-20

Хуудас дугаар: 30-37

Өгүүллийн хураангуй:

Техник технологийн нэр томьёо, үг хэллэгийн толь бичиг зохиоход энэ талаар өмнө гарсан толь бичгүүдэд ажиглалт, судалгаа хийх, хэлний баримтыг зөв тэмдэглэх, хадгалах, цэгцлэх, жигдлэхэд анхаарч улам чанартай хийх шаардлага бий. Ийм толь бичиг зохиоход нэр томьёог жигдлэх журамлах үүргийг нь онцлон анхаарах нь зүйтэй. Техник технологийн нэр томьёоны толиудаас хийсэн ажиглалтаас үзэхэд аль болох харь үг оруулахгүй, монгол хувилбарыг хэвшүүлэхэд анхаарах, толгой үгийг сонгохдоо болон тэмдэг, тэмдэглэгээ ашиглахдаа баримтлах зарчим тодорхой байх, аль болох нэг оноолтоор орчуулах, зайлшгүй тохиолдолд  гол хувилбарыг онцолж харуулах, нэр томьёо шинээр тогтоох шаардлагатай тохиолдолд нэр томьёо тогтоох үндсэн зарчим, хэлний зарчмаа тууштай баримтлахын сацуу тухайн мэргэжлийн хүмүүс нь хэл шинжээчийн дэмжлэгтэйгээр оноож тогтоож байх нь зүйтэй гэж үзэж байна.

Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #жигдлэх #тэмдэглэгээ #орчуулга #толгой үг #оноолт

Өгүүлэл нэмсэн: Т.Мөнхжаргал

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019