Хаягдал хөнгөн цагааны ашиглалтын өнөөгийн байдал

Хэвлэлийн нэр: Шинжлэх ухаан технологи сэтгүүл

Зохиогч:  Г.Даваажав

Хамтран зохиогч: [Д.Болдбаатар:E.TM61]

Хэвлүүлсэн огноо: 2013-02-05

Хуудас дугаар: 48-51

Өгүүллийн хураангуй: Орчин үед эрдэс түүхий эдийн нөөцийн хэмжээ багасаж, олборлох үйлдвэрлэлийн өртөг өсч байгаа нь байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй, өртөг багатай, технологи боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Машин үйлдвэрлэл болон электроникийн салбар эрчимтэй хөгжсөнөөр үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох зэс, хөнгөнцагаан зэрэг өнгөт металлын хомсдолыг бий болгоход хүргэсэн юм. Манай улс хөдөө аж ахуйн зориулалт бүхий тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн болоод ахуйн зориулалтаар импортлогдон орж ирсэн хөнгөнцагаан эдлэлийн ихэнх нь боловсруулалт хийгдэлгүй, татвар төлөлгүй, улсын төсөвт нэмэр болохгүйгээр хаягдал хэлбэрээр өмнөд хөршид маань үйлдвэрлэлийн түүхий эд болон нийлүүлэгдэж байсан. Монгол улс нь анхдагч байдлаар цэвэр хөнгөнцагаан болон хөнгөнцагааны хайлш үйлдвэрлэдэггүй. Хөнгөнцагаан эдлэлийн хэрэгцээг зөвхөн импортоор хангадаг.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #Үйлдвэрлэл #бүтээгдэхүүн #импорт

Хавсаргасан файл:


Өгүүлэл нэмсэн: Г.Даваажав

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020