Сүлжээний нууцлал, хамгаалалт хичээлд идэвхтэй сургалтын аргыг ашигласан зарим үр дүн
Хэвлэлийн нэр: Үр Дүнд Суурилсан Боловсрол-2016
Зохиогч:  Н.Эрдэнэхүү
Хамтран зохиогч: [Д.Эрдэнэтуяа:J.IN10],[М.Шинэбаяр:D.SA05]
Хэвлүүлсэн огноо: 2016-12-23
Хуудас дугаар: 84-90
Өгүүллийн хураангуй: “Үр дүнд суурилсан боловсрол” нь дэлхий нийтийн инженерийн боловсролын
шинэчлэлийн чиг хандлага болох ажил олгогчдын эрэлтэд нийцсэн мэдлэг-чадвар-
хандлага бүхий цогц ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд
Сэтгэх-Зохиох-Хэрэглэх-Бүтээх гэсэн томъёоллоор тайлбарлагдаж буй CDIO стандарт
арга зүйг ашиглан бакалаврын түвшний инженерийн боловсролын шинэчлэлтийг
хэрэгжүүлэх юм. Шинжлэх ухаан технологийн их Сургууль (ШУТИС)-ийн
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль (МХТС)-ийн Мэдээллийн
сүлжээ, аюулгүй байдал салбар (MСАБС)-ын хувьд 2016 оны хичээлийн жилээс эхлэн
салбарын хөтөлбөрүүдэд CDIO стандартуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үндсэн дээр
хичээлийн хөтөлбөрүүдийг CDIO стандарт, үр дүнгүүдийн дагуу боловсруулж, нэн
тэргүүнд 8-р стандарт болох “Идэвхтэй сургалт”-ийн аргуудыг нутагшуулахыг
зорьсон болно. Энэхүү өгүүллээр “Сүлжээний технологи хөтөлбөр”-ийн “Сүлжээний
нууцлал, хамгаалалт” хичээлийн хөтөлбөрийг үр дүнд суурилсан арга зүйгээр боловсруулж,
хичээлд идэвхтэй сургалтын аргуудыг мэдээллийн технологийн дэвшилтэд
боломжуудыг ашиглан нэвтрүүлсэн үр дүнг харууллаа.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг:
#Идэвхитэй сургалт
#Заах арга зүй
#Үнэлгээний хэлбэр