Монголын SMTP серверүүдийн мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн төрх

Хэвлэлийн нэр: Бакалавр оюутны эрдэм судлал 2013

Зохиогч:  Ч.ЭРДЭНЭБАТ

Хамтран зохиогч: Б. Одбаяр, Г. Жигжидсүрэн

Хэвлүүлсэн огноо: 2013-06-19

Хуудас дугаар: 358-364

Өгүүллийн хураангуй: Интернет хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр. Тэр тоолонгоор е-мэйл хэрэглэгчдийн хүрээ эгнээгээ тэлж байна. Албан газар, байгууллага, пүүс компани, хувь хүн ажил хэргээ гүйцэлдүүлэхдээ өдөр тутам е-мэйлээр харилцана. Илгээсэн болон авсан е-мэйл шуудангаа хянахад мэйл сервер хэрэгтэй. Орчин үед электрон шуудан ашиглах, е-мэйл илгээх нь нэг төрлийн соёл болон хөгжиж .. албан бичиг, тушаал, шийдвэрийг е-мэйлээр дамжуулж, дэлхий дахинаа хаа сайгүй электрон засаглалыг нэвтрүүлсээр байна. Иймд, е-мэйл илгээж, мөн, хүлээн авч буй мэйл серверийн нууцлал, аюулгүй байдлыг хангах шаардлага чухал асуудлын нэгд тооцогдохоос өөр аргагүй юм. Мэйл серверийн нууцлал аюулгүй байдлыг бүрэн хангаагүйн улмаас олон сөрөг үр дагавар гардаг. Бид өгүүлэлдээ, монгол дахь е-мэйл серверүүдийн мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн өнгө төрхийг өөрийн хэмжүүрээр тандсан судалалгааны зарим үр дүнг тусгав.

Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг:

Өгүүлэл нэмсэн: Ч.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019