Алтайн далан хальс ургамлын жимсний биологийн идэвхт нэгдлийн судалгаа

Хэвлэлийн нэр: Хүн ба хүнс №3/105/2017

Зохиогч:  Х.Мөнхзаяа

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2017-09-02

Хуудас дугаар: 20-23

Өгүүллийн хураангуй:

Ургамлын гаралтай түүхий эдүүд ялангуяа жимс жимсгэнэ нь хүнс тэжээлийн болон биологийн идэвхит чанар өндөртэй хүнс юм. Түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь амин дэм, эрдэс бодисын үндсэн эх үүсвэр болохоос гадна биологийн үнэт чанараараа аливаа өвчин эмгэгийг анагаах, урьдчилан сэргийлэх чадвартай тул эмчилгээ, сувиллын өндөр ач холбогдолтой.Жимс, жимсгэнэ нь чихэрлэг ихтэй, олон янзын органик хүчил, эрдэс бодис, төрөл бүрийн витамин агуулсан байдаг учир хүнс тэжээлээс гадна эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд болж байна. Эмийн ургамлуудаас төрөл бүрийн өвчнийг анагаах чадалтай өвөрмөц үйлчлэл бүхий биологийн идэвхит бодисуудыг ялгаж, түүнийг орчин үеийн анагаах ухааны практикт өндөр идэвхитэй эмийн бэлдмэл болгон ашиглаж байна. Эм бэлдмэлийн хувьд химийн аргаар гаргаж авснаас илүүтэйгээр ургамлаас гаргаж авсан бэлдмэл нь илүү хоруу чанар, хүний биед үзүүлэх гаж нөлөө бага байдгаараа давуу талтай юм. Алтайн далан хальсны жимс нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой эмийн ургамалд тооцогддог бөгөөд эрт дээр үеэс уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байсан баримтууд тэмдэглэгдсэн байдаг. Манай орны зарим судлаачид Алтайн далан хальс ургамлын жимсээр ханд бэлтгэн эм зүйн туршилт явуулсан нь ходоод гэдэсний ажилгааны хямрал, элэг, цөсний үрэвсэл, усан хаван, цусны даралт ихсэх, гэдэсний халдварт өвчин зэрэгт сайн нөлөөтэй болохыг нотолжээ. 

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #антиоксидант #биологийн идэвхт нэгдэл

Өгүүлэл нэмсэн: Х.Мөнхзаяа

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2018