ДЦС-3 ХК-ны уур-ус, тэжээлийн усны чанарыг сайжруулах арга зам

Хэвлэлийн нэр: The Proceedings of the International Scientific Conference on Power Industry and market economy. Materials. UB. Mongolia,

Зохиогч:  Б.Оюунсувд

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2005-05-04

Хуудас дугаар: 190

Өгүүллийн хураангуй:

ДЦС-н уур усны шугам хоолойд зэврэлт ба хаг хурдас үүсэх процесс нь дулааны эрчим хүчний тоноглолыг элэгдэлд оруулж улмаар  уурын болон цахилгаан эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх үндсэн шалтгаануудын нэг юм. Иймд зэврэлт үүсэх явцын эрчмийг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг  авч хэрэгжүүлэх  асуудал юуны өмнө  тавигдаж байна. 

ДЦС-н  уур ус дамжих шугам хоолойн дотор гадаргууд хаг хурдас суух, шугам хоолойд зэврэлтийн бүтээгдэхүүн үүсэх хурд нь тэжээлийн ус болон уурын чанараас хамаардаг. Орчин үед ДЦС-н Хими ус цэвэрлэгээнээс ион солилцооны аргаар боловсруулан  давсгүйжүүлж байгаа ус нь маш бага хэмжээний химийн нэгдэл, хольцыг агуулж байгаа боловч зарим үед давсгүйжүүлсэн усны чанар нормыг хангахгүй байх нь  улмаар тэжээлийн ус, уурын чанарыг муутган турбины урсгалын хэсэгт давс суух нөхцлийг бүрдүүлдэг.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаггүй сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #хаг хурдас #уур усны чанар

Өгүүлэл нэмсэн: Б.Оюунсувд

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019