БАРИЛГЫН ХЭЛБЭР, БАРИЛГАЖИЛЫН НЯГТРАЛ, ОРОН ЗАЙН ТӨЛӨВЛӨЛТӨНД НӨЛӨӨЛӨХ ЗОНХИЛОХ САЛХИНЫ НӨЛӨӨГ ЗАГВАРЧЛАХ НЬ

Хэвлэлийн нэр: ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, №16/243, ISSN 1560-8794

Зохиогч:  А.ӨЭЛҮН

Хамтран зохиогч: Б.Давааноров,С.Амгалан,А.Өэлүн

Хэвлүүлсэн огноо: 2018-12-31

Хуудас дугаар: 174-183

Өгүүллийн хураангуй: Монголчууд эртнээс аж төрөхдөө  газарзүйн онцлог, цаг агаарын нөхцөлийг маш нарийн судалж, тэдгээрт тохируулан нүүдэллэн суурьшдаг байсан. Тухайлбал үер усны гамшигт өртөхөөргүй, нарны гэрэл сайн тусдаг, салхины нөлөөлөл багатай газрыг сонгон суурьшдаг байсан.  Манай орон газар зүйн хувьд эх газрын төвд байрладаг, жилийн дөрвөн улиралтай, хуурай хатуу ширүүн уур амьсгалтай билээ. Цөлжилт болон тоосжилт нь салхиар туугдан Хавар намрын улирал солигдох үед агаарын даралт солигдож хүчтэй шуурга үүсдэг нь нүүдэлчин соёлтой бидэнд барилга байгууламж хот төлөвлөлтдөө салхийг онцгойлон авч үзэх шаардлагатай юм. Хотын ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламж төлөвлөлтөд барилгын хэлбэр хоорондох нягтрал, салхины нөхцөлийг загварчилж зөв тооцоолон тусгаснаар зундаа хотын агаарын халалтыг бууруулах, хавар намартаа тоосжилтыг багасгах, өвөлдөө утааг багасгаж, барилга байгууламжийн халаалтын зардлыг бууруулан наслалтыг уртасгах, явган хүний орчинд тааламжит нөхцөл үүсэхэд чухал ач холбогдолтой юм.Тус судалгааны хүрээнд Салхи ба биет орон зайн үйлчлэлийг онолын болон загварчлалын аргаар туршиж, загварчлахдаа компьютер загвар ба биет загварын аргаар туршин харууллаа. Онолын арга зүй, гадаад орны ижил төстэй судалгааны ажилтай танилцан өөрийн судалгааны ажилдаа тусган ашиглалаа. Салхины тухай судалж үүнийгээ Монголын цаг уурын нөхцөл байдалд тусгаж мөн салхи  барилга байгууламжийн хэлбэрт, тэр дундаа монгол гэрийн форм хэлбэрт хэрхэн нөлөөлөхийг судалж Монголд баригдсан нийтлэг барилгуудыг орон сууц, гэр суурьшлаар нь долоон  хэсэг болгон бүртгэлжүүлсэн. Эдгээр мэдээллээ Autocad болон ArchGis программ дээр зурагжуулж тухайн хэсгээс хамгийн нягтралтай хэсгийг нэгжийн хэмжээнд сонгон авлаа. Сонгон авсан объектуудаа AutoDesk AirFlow  программ дээр салхины үйлчлэх нөлөөг загварчлан туршиж үзэж үр дүнд нь салхины зонхилох чиглэл нь барилгын хэлбэр, нягтрал  болон байршлыг зөв тогтоохтой шууд хамааралтайг туршин харууллаа.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #барилга байгууламж #хэлбэр #загварчлах #төлөвлөлт #салхи #нягтрал

Өгүүлэл нэмсэн: А.ӨЭЛҮН

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019