АВТОМАШИНЫ АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМИЙН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА

Хэвлэлийн нэр: ҮМ 50 жил

Зохиогч:  Н.Мөнхзул

Хамтран зохиогч: [Ж.Хашбат :G.AM03]

Хэвлүүлсэн огноо: 2014-10-08

Хуудас дугаар: 45

Өгүүллийн хураангуй:

Автомашиныг анх зохион бүтээсэн цагаас эхлэн өнөөг хүртэл автомашин үйлдвэрлэгчид жолооч болон зорчигчдын тав тухыг сайжруулах асуудалд анхаарал хандуулсаар ирсэн. Автомашиныг жолоодох үеийн тав тух хангагдсанаар жолоочийн анхаарлын төвлөрөлт болон шилжүүлэлт, хуваарилалт сайжирч улмаар найдварт байдал нь дээшилнэ. Мөн бүхээг доторх бичил цаг уур нь зорчигчийн биеийн байдал болон сэтгэл зүйд багагүй нөлөө үзүүлдэг. Бүхээг доторх тав тухтай байдал нь зорчигчдод сайнаар нөлөөлж, уурлаж бухимдах зэрэг сөрөг сэтгэл хөдлөл үүсэх нөхцөлийг бууруулах бөгөөд зорчигчдын тайван байдал нь жолоочид эерэгээр нөлөөлнө.

Автомашины бүхээг доторх агаарын чийгшилийн хэмжээ буурснаар хэт хуурай уур амьсгал бий болж арьс хуурайших, хамрын хөндий болон хоолой хатах, ханиад хүрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Орчин үеийн автомашины бүхээг доторх дулаан, тухтай байх уур амьсгал нь Heating, Ventilation and Air Conditioning системийн дизайн, дулаан болон чийгшилийн хэмжээгээр үнэлэгддэг.

Энэхүү өгүүлэлд автомашины бүхээгний бичил цаг уурт агааржуулалтын системийн ажиллагааны нөлөөллийг судалсан үр дүнгийн талаар авч үзлээ.

 

Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #тав тух #агаарын урсгалын хурд. #бүхээгний температур #чийгшил

Өгүүлэл нэмсэн: Н.Мөнхзул

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019