Тэнцвэргүй дүүжингийн PID болон төлөвийн орны удирлага

Хэвлэлийн нэр: ММТ 2016 ЭШХ эмхэтгэл ЭМШУҮИС

Зохиогч:  Ц.ТЭНГИС

Хамтран зохиогч: А.Батмөнх, Р.Бямбажав, Б.Луубаатар

Хэвлүүлсэн огноо: 2016-05-06

Хуудас дугаар: хуудас 125,

Өгүүллийн хураангуй: Системийг тогтвортой төлөвт байлгах нь удирдлагын онолын чухал асуудлуудын  нэг байдаг билээ. Бидний судалгааны ажлын зорилго нь тэнцвэргүй дүүжингийн динамикийн загварыг математик илэрхийллээр тодорхойлж PID болон төлөвийн орны (State Space) аргаар удирдахад оршиж байгаа юм. Тус өгүүллээр дүүжингийн системийн тэнцвэржилтийг 3D орон зайн мэдээлэл дээр тулгуурлан PID удирдлагын аргаар, түүнчлэн бодит хугацаанд төлөвийн орны аргаар тогтворжуулалтыг тус тус шийдэх боломжийн талаар хийсэн судалгаа, MATLAB орчинд хийсэн туршилт болон бодит загвар дээр туршсан ажлын үр дүнг танилцуулна. Дээрх аргуудыг ашиглан дүүжингийн системийг тогтворжуулсан болно.


Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #мэдрүүр #- стерео дүрс #гэдрэг холбоо #камер

Өгүүлэл нэмсэн: Ц.ТЭНГИС

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019