Газар доор суурилуулсан хамгаалалтын системийн хөгжүүлэлт

Хэвлэлийн нэр: Доктор, Профессор Г.Цогбадрахын нэрэмжит ЭШХ, ШУТИС-МХТС

Зохиогч:  А.ОДГЭРЭЛ

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2018-04-04

Хуудас дугаар: 116-119

Өгүүллийн хураангуй:

Энэ судалгааны ажлаар хамгаалалтын хашаа барих боломжгүй эсвэл хамгаалалт байгаа эсэхийг нь мэдэх шаардлагагүй объектуудад зориулсан хамгаалалтын системийг хөгжүүлэхийг зорьсон. Хамгаалах объектоос тодорхой зайд газар ухан мэдрүүр кабелийг байрлуулан булж хамгаалах зурвасыг үүсгэнэ. Үүсгэсэн хамгаалах зурвас дээгүүр тодорхой жин бүхий хүн, амьтан явах үед дохиолол өгдөг системийг хөгжүүлж туршсан. Газар булсан кабель дээгүүр тодорхой жингээр гишгэх үед кабель деформацид орж доторх зэс дамжуулагчид ба метал хамгаалалтын хооронд маш бага хэмжээний цахилгаан цэнэг үүсэх бөгөөд үүссэн цэнэгийг мэдэрч объектод гадны  халдлага болох гэж байгаа илрүүлж, мэдээллийн төв дээр дохиолол өгнө. Мөн дохиоллыг дуут дохио болон үүрэн телефоны модем ашиглан тухайн объектыг харуицагч эзэн рүү мессеж илгээн мэдэгдэж болно.

Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #мэдрүүр кабель #дохиолол #мэдрэмж #объект #удирдлагын төхөөрөмж

Өгүүлэл нэмсэн: А.ОДГЭРЭЛ

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019