“Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож яваа автомашины утаатай хаягдах хортой бодисын жинг тодорхойлсон дүн”

Хэвлэлийн нэр: International Conference ''Engineering problems in agriculture and industry''

Зохиогч:  Б.Баярсүрэн

Хамтран зохиогч: [Ж.Мягмаржав:G.AM02]

Хэвлүүлсэн огноо: 2010-07-02

Хуудас дугаар: 350

Өгүүллийн хураангуй:

Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох автомашины тоо олширсноос түгжрэл үүсэж, хөдөлгүүрийн утаатай хотын агаарт хаягдах хортой бодисын хэмжээ нэмэгдэж байна.  Автомашин бүрээр түүнээс ялгарах хортой хаягдлын жинг тодорхойлох нь эколгийн төлбөрийг тооцох үндэслэл болно. Бидний боловсруулсан аргачлал нь тээврийн урсгалын имитацын загвар  ашиглаж, автомашин хөдөлгөөний горим бүрт ажиллах хугацаа, замыг тогтоосны дүнд хортой хаягдлын жинг тогтооход үндэслэдэг.  Улаанбаатар хотын замын зарим хэсэгт автомашинаас хаях хортой бодисын хэмжээг энэхүү аргачлалаар тодорхойлсон дүнг уламжлалт аргатай харьцуулбал автомашины ангиллын бүлгээс хамаарч нүүрсхүчлийн хийн хаягдал 2.33-2.5 дахин, азотын ислүүдийнх 1.0-1.2 дахин, нүүрс-устөрөгчийнх 1.3-1.8 дахин, хөөний хаягдал 5.5-6.2 дахин их гарч байна.  Энэ нь бодит нөхцөлд автомашины  хөдөлгөөний горимыг илүү нарийн тооцож оруулсантай холбоотой юм.  Гэхдээ энэ аргачлалд байгаль цаг уурын нөхцөл, хөдөлгөөнд оролцоогүй автомашиныг халаах болон хөдөлгүүр бүрэн халаагүй, мөн хөдөлгүүр хэт халсан үед автомашины хөдөлгүүрийн ялгаруулах хортой нэмэгдэл хаягдлыг тооцоогүй.

Өгүүллийн төрөл: Олон улсын хурлын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Гадаад

Түлхүүр үг: #жигийн хаягдал #хувийн хаягдал #хөдөлгөөний горим #тээврийн урсгал

Өгүүлэл нэмсэн: Б.Баярсүрэн

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020