Хуйлралтын дулааны үүсгүүр

Хэвлэлийн нэр: Эрчим хүч & Engineering сэтгүүлийн 2015.01 (131)

Зохиогч:  Ш.Энхбаяр

Хамтран зохиогч: [Ш.Энхбаяр:M.PS10]

Хэвлүүлсэн огноо: 2015-01-05

Хуудас дугаар: 29-30

Өгүүллийн хураангуй:

Хуйлралтын дулааны үүсгүүр (ХДҮ) буюу дулааны гидродинамик насос (оросоор "вихревой теплогенератор")  гэж нэрлэдэг энэхүү халаалтын төхөөрөмжийг  сүүлийн үед ОХУ, Украин, Болгар зэрэг орнуудад үйлдвэрлэн дулаан хангамжид өргөн хэрэглэж байна.

ХДҮ-ийн ажиллах зарчим  (онолын үндэс) нь усны кинетик энергийг дулааны энергид  шилжүүлэх дулаан масс солилцооны хуульд үндэслэнэ. Ажлын бие болох ус нь тодорхой даралттайгаар ХДҮ-т өгөгдөнө. ХДҮ-ийн гол дээр суусан хурдан эргэлттэй ажлын дугуйтай мөргөлдсөн усны хэсгүүд нь төвөөс зугтах хүчний үйлчлэлээр их биений  гадаргуу руу тэмүүлдэг. Их биений дотор гадаргууг мөргөсөн усны хэсгүүд эргээд төв рүү чиглэх бөгөөд эдгээр эсрэг чиглэсэн хэсгүүд нь хоорондоо мөргөлдөж шингэний нэг төрлийн нягтыг жигд бус байдалд оруулснаар кавитацийн хөөсрөлтийг үүсгэнэ. Усны молекулуудын барьцалдах холбоос хоорондын таталцах хүчний үйлчлэлээр кавитацийн хөөснүүд тэсрэлтэнд орохдоо дулаан ялгаруулдаг. Кавитацийн үзэгдэл нь зөвхөн гол болон их биеийн гадаргуу хоорондын орон зайд явагддаг бөгөөд тухайн эд ангиуд эвдрэлд орохгүй байх нөхцлөөр тооцоологддог.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаггүй сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #дулааны гидродинамик насос #Хуйлралтын дулааны үүсгүүр #дулаан хангамжид #Кавитацийн үзэгдэл

Өгүүлэл нэмсэн: Ш.Энхбаяр

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020