Сургалтын явцын болон эцсийн үр дүнг рубрикийн аргаар үнэлэх асуудалд

Хэвлэлийн нэр: " ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ОНОЛ, АРГАЗҮЙН ҮНДСЭН АСУУДЛУУД"

Зохиогч:  П.Нямсүрэн

Хамтран зохиогч: П.Нямсүрэн,А.Мөнхбаяр,Ц.Балжинням

Хэвлүүлсэн огноо: 2016-05-20

Хуудас дугаар: 88-92

Өгүүллийн хураангуй:

ШУТИС 2014 оноос олон улсын CDIO санаачлагад нэгдэж үр дүнд суурилсан боловсролын онол арга зүйг нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааг шинэчлэх ажлыг хэрэгжүүлж байна. Үр дүнд суурилсан боловсролын онол арга зүйг амжилттай хэрэгжүүлэхийн тулд оюутны эзэмших мэдлэг, ур чадварууд буюу сургалтын үр дүнг зөв тодорхойлох, сургалтын үйл ажиллагаанд шинэлэг заах арга зүйг нэвтрүүлэх улмаар сургалтын явцын болон эцсийн үнэлгээг сургалтын үр дүнг үнэлэхэд чиглүүлэх ёстой. Сургалтын үр дүнгүүдийг илүү бодитоор үнэлэх зорилгоор олон улсад рубрикэн үнэлгээг өргөн хүрээнд ашигладаг. Энэ өгүүлэлд ШУТИС-ийн МХТС-ийн холбооны салбарын хөтөлбөрүүдэд рубрикэн үнэлгээг хэрхэн нэвтрүүлж байгаа туршлага, үр дүнгийн талаар өгүүлэх болно. 

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #заах арга зүй #рубрик #Үнэлгээ

Өгүүлэл нэмсэн: П.Нямсүрэн

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020