ХОТЫН АШИГЛАЛТ БАГАТАЙ ОРОН ЗАЙГ ОЛОН НИЙТИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ОРЧИН БОЛГОХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

Хэвлэлийн нэр: ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, №16/243, ISSN 1560-8794

Зохиогч:  А.ӨЭЛҮН

Хамтран зохиогч: Ж.Жоламан

Хэвлүүлсэн огноо: 2018-12-31

Хуудас дугаар: 154-161

Өгүүллийн хураангуй:

Суурин амьдрал үүссэн цагаас эхлэн хүмүүс амьдарч буй орчиндоо задгай орон зайг тодорхой бүтэц зохион байгуулалтад оруулах оролдлого хийж эхэлсэн бөгөөд одоо хир үргэлжилсээр байна. Хотын орон зай хүний хэрэгцээ тэр дундаа хүний нийгмийн хэрэгцээнд чухал нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн нэг болохыг харуулж байна.  

Орон зайн төлөвлөлт нь гадна орчны үйл ажиллагаанд их нөлөөлдөг. Төлөвлөлтөөр дамжуулан үйл ажиллагааны хэв маягт нөлөөлдөг сайн болон муу орон зайг бий болгох, амьд болон амьгүй олон нийтийн хэрэглээтэй орон зайг тодорхойлох зорилготой. 

Судалгааны үндсэн хэсэгт судалгааны хүрээнд хамаарах орон зайн тодорхойлолтын тухай ойлголтыг Монголын болон бусад улс орны стандарт, норм, дүрэм, удирдамж, судалгааны ажлуудыг үндэслэн авч үзсэн. Онолын судалгаанаас үндэслэн орон зайг судлах аргазүйг тодорхойлж судалгааны хүрээнд үр дүнг гаргасан. Хотын ашиглалт бага орон зайг олон нийтийн хэрэглээтэй орчин болгох судалгааны ажилд хот төлөвлөлтийн хувьд илүү бодит үр дүнтэй аргазүйг сонгон тодорхойлсон.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #аргазүй #орон зай #нийгмийн үүрэг #олон нийтийн хэрэглээний орон зай

Өгүүлэл нэмсэн: А.ӨЭЛҮН

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019